Харьж ирэхэд ерөнхий боловсролын сургуулиуд амраад, ах эгчийн хүүхдүүд буурай аав ээж дээрээ амралтаа өнгөрүүлнэ гээд ирчихсэн байгаад өнөөдөр л буцав. 14 хоног дүү нарын даалгавар энэ тэр гэж тэрүүхэн тэндээ "Гэрийн багш " болов. Цээж бичиг бичүүлэх, тоог нь заах, шүлгийг нь цээжлүүлэх, алдааг нь засах гээд л багшын ажил мундахгүй.
Орчин үейн сурах бичиг гэж авах юм алгаа! Бөөн алдаа.
Нэг эх дотор л адилхан үгийг 2, 3 янзаар биччихсэн байх юм.
Хятдын, хятадийн, Хятадын гэх мэт.
Оноосон нэр томоор бичнэ, оноосон нэрийн эгшиг гээгдэхгүй гээд л том том дүрэм биччих хирнээ, арынх нь хуудсанд ийм алдаатай өгүүлбэрүүд байхад 2,3 дугаар ангийн жижигхэнүүд алийг нь зөв гэж тогтоох вэ? Тооных нь хариу бас ер гарахгүй, буруу гээд л зөндөө алдаа олж харлаа.
Сурах бичгийнх нь нүүрэн дээр Боловсролын яамны зөвшөөрлөөр хэвлэв. Хянасан Ардын боловсролын тэргүүний ажилтан ????? гээд л биччихсэн байх. Тэгсэн хирнээ дотроо авах юм байхгүй.
Ийм сурах бичиг үзээд "Монглийн" гэж бичээд сууж байгаа дүүгээ загнах арга ч алга. Ном нь буруу заагаад байгаа юм чинь. Тэд миний үгийг сонсохоос илүү номон дээр ингэж байсан л гэнэ. Ном чинь буруу байна гэхээр үгүй гээд номондоо л итгэнэ.
Ядаж бага ангийнхныхаа сурах бичгийг алдаагүй гаргаж өгөөсэй Боловсролын яамныхан.
3 コメント:
зөвшөөрөлөөр - зөвшөөрлөөр
өгөөсэй Боловсролын яамнийхан. - өгөөсэй, Боловсролын яамныхан.
баярлалаа.
шалтгаантай болоол алдаатай хэвлэгдэж байгаа л даа. шинэ залуу боловсон хүчин маань урагшаа!!!
Post a Comment