Манайхан баяжаад жижиг бага задгай төгрөгийг гүйлгээнээс бараг л " жийгээд " гаргачихсан. Одоо 5 төгрөг, 1 төгрөг гүйлгээнд ч үл харагдана. Тэгсэн хирнээ дэлгүүрүүд нь дандаа 10т ын үнэтэй. Жишээ нь 799 төгрөг, 2299 төгрөг гэх мэт.
Хариулт нь 1023 төгрөг байхад 1020 төгрөг л өгнө. Бид ч яахав за за 2, 3 төгрөг гээд л орхино. Нэхвэл бараг өөдөөс уурлана шт, юун сүртэй юм бэ,задгай мөнгө алга,өөрөө тааруулж өг гээд л ...
Иймэрхүү маягаар нэг хүнээс 3-5 төгрөг "монжино". Өдөрт хэдэн хүн үйлчлүүлэх билээ, нэг хүн сард, жилд хэдэн удаа үйлчлүүлэх билээ.
Ингэж улаан цайм монжихоо болимоор юмаа...
Задгай төгрөг байхгүй, өгч чадахгүй л юм бол 5 төргөрөөс багыг нь буулгаад, 5 аас ихийг нь нэмээд ч юм уу сүүлчийн оронг нь "0" болгож зохицуулалт хийх хэрэгтэй санагдах юм.
Эсвэл зориуд бутархай үнэ тогтоож үйлчлүүлэгчидээ "монжих " худалдааны бодлого юм уу?
10 тын нэгж хэрэглэхээ болъё.
3 コメント:
Дэлгүүрүүд л татвараас бултаж байгаа, сул орлого олж байгаа арга байхгүй юу. Наадхыг чинь би бас монголд байхдаа хэлээд дийлээгүй.
ee hoorhii UID iin tolon bh shiv. Unetei deer ni bas sul orlogo haraad l !!!! Nomin ingeheer odoo yaanaa.
Болъё ооо.........
Post a Comment