Монголдоо, гэртээ хариж ирээд 7 хонолоо. Арлын оронд сурахаар очсоноос хойш 6 жил өнгөрч 2 диплом өвөртлөж, арай гэж сурагчийн ширээнээс салав.
Буцах өдрөөсөө л бухимдаж эхлэв. Дагуулж явах хүүхэд маань нэлээн хоцорч Нарита дээр ирэв. Гаалиар гараад гүйе гэж бодсон жаалын маань аав пасспорт-ийг нь өгөөгүй байх юм. Хүүхдийнхээ пасспорт-ыг мартдаг аавыг нь нэг ГАйХАВ. Буцаад л гүйлээ. Утсаа салгуулчихсан байсан болохоор яриж чаддаггүй. Ойр хавьд утас байдаггүй, аргаа бараад тааралдсан цагдаа ахад хамаг учраа хэлтэл, цагдаа ах миний утсаар ярь гээд утсаараа яриулж пасспорт-ыг авчруулахаар хэлүүлэв. Тэгж байтал пасспорт нь ирэв. Гаалиар ороод цааш гүйлээ. Тэгсэн жаал маань нэлээн хүнд ачаатай юм. Хүүхдээ хүнээр явуулж байж хүүхэд нь өөрөө даах хэмжээний ачаа өгдөггүй аав ээж 2 ыг бас л ГАйХАВ. Ингээд өөрийнхөө ачааг 2 гартаа, жаалынхаа ачааг бугуйндаа бариад гүйлээ. 47 gate ямар ч хол юм. Хөлс урсаад арчих зав, сул гар ч байдаггүй гүйж гүйж арай гэж онгоцондоо амжив. Бүх хүн ороод суудалдаа суучихсан онгоцонд хөлс нь урссан, амьсгаадсан амьтан орсондоо баахан ичив. Ямар ч байсан онгоцондоо амжлаа одоо ч буугаад хүлээлгээд л өгчихвол болно гэсэн бас болоогүй байна. Монгол дээр гарах гэсэн хүүхдийн бичиг баримт дутуу энэ тэр гэж баахан шалгаав. Эцэст нь шалгагчын буруу байсан ч, бааахан хүлээлгэчихээд "Амьсгаа энийг нь харсангүй . За май" гээд пасспортуудыг маань өгөв. Уучлаарай гэж нэг үг цухуйлгадаггүй юм байна. Харицаа муутайд нь уур хүрсэн. Ингээд бас л хамгийн сүүлд гарав. Ингээд өвөөд нь хүлээлгэж өгч санаа амрав.
Гар маань тохойноосоо бугуй хүртэл цус нь хураад улаан эрээн болчихсон. Дахиж хүний хүүхэд авч явахгүй гэж шийдсэн. Хаширлаа.
Өдрийн олон шокноос нэг л гардаггүй. Гэртээ хариж байж сайхан амаряа гэсэн гэртээ ороод л бас бухимдав. Дээд айл ус алдаад коридорийн маань ханийн цаас авах юмгүй болчихож. Хэд хонож байтал 6 давхарын айлаас гомдол ирэв. 7 давхарын айлдаа гомдол хэлсэн манай дээд айл ус алдаад гээд манай руу явуулж. Ингээд 5,6,7,8 давхрын айлууд нийлж 9 давхарын хэргийн эзэнд гомдол гаргав.
Харанхүй өрөө маань номын сангийн хажууд байдаг юм. Тэгсэн номнууд маань "Будаа " болчихож. Ялангуяа аавын "өмч"нүүд нэлээн будаа болж. Зарим нь бүүр хөгзрөөд авах юмгүй болж.Дээх нь үейн ховор уран зохиолийн номнууд байсан нь үнэхээр хайран. Чийг даасан номнуудыг нь оройжингоо дүүтэйгээ үсний сэнсээр хатаав.
Өнөөдөр Улаанбаатар үүлтэй байна. Цас орно гэсэн. Хурдан тэнгэр цэлмээсэй.
6 コメント:
За тэгээд баасан болчихлоо, бухимдал чинь дууссан уу?
Тэр номнууд чинь харамсалтай юмаа... Монголд ямар байна даа?
yamr aimaar humuus ve...deed ail chin ch, huuhdee hurguuluulsen humuus chin ch.
hodoo gadaa salhind garch hed honog saihan amrahgui yu.
buhimdah ni zaluujuuldag. kkk
Ariuka bur harichihsan yumuu.
Mongoloosoo sain survaljlag beldej baigaarai.chinii bichsen temdegleluud mash unshuushtai baidagshuu.
Бичмээр санагдах юм их байнаа, залхуу л хүрэхгүй бол хэхэ. Бүүр хариад ирсэн.
Баярлалаа.
bicheed bgaarai ho, amjilt.
Post a Comment