Энэ бол дэлхийн улс орнуудын хүнсний дутагдалыг харуулсан зураг. Улаан өнгөөр илэрхийлсэн нь нийт хүн амынх нь 35% болон түүнээс дээш буюу 3 хүн тутмын 1 нь байнгын хоолны дутагдал байдаг улс орнууд юм бна. Ийм улс дэлхий нийтэд 20 иод байдгийн дийлэнх нь африк тивд, үлдсэн хувь нь төв азийн улсууд байдаг.
Нас баралт гэхээр аваар осол, хорт хавдар, өвчин зэрэг шалтгаанууд л хамгийн түрүүнд санаанд буух болов ч дэлхийн хүн амын нас баралтын хамгийн том шалтгаан нь ӨЛСГӨЛӨН байдаг гэнэ. Дэлхийн хэмжээнд 80 сая хүн өлсгөлөнгийн байдалтай байдаг бөгөөд, өдөрт 25000 хүн хоолны дутагдалаас болж нас барж байна. Нас барагчдын дийлэнх нь 5 аас доош насны балчир хүүхэд, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг юм байна. 5секунт тусамд нэг хүүхэд өлсгөлөнгөөс болж амиа алддаг байна.Африкт хүн амын дундаж наслалт 36 гэсэн улс ч байдаг бөгөөд үүний гол шалтгааныг 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл эзэлдэг байна..
The United Nations World Food Programme.
Өлсгөлөн , ядуурлыг бууруулах зарилгоор 1961 онд байгуулагдаж 1963 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2007 онд 80 гаруй орны 86 сая хүнд 3сая тонн-ын хүнсний тусламж үзүүлсэн байна. Нийт зардал нь 300сая ам.доллар байснаас 90 хувь нь хүнсний зүйл авах, тээвэрлэхэд зориулагдсан гэнэ.
Хүнсний дутагдлын гол шалтгаанууд нь:
Байгалийн гамшиг
Дайн
ДОХ гэж үздэг юм байна.
Эдгээр орнуудын дийлэнх хүнсний зүйлээ бусад орноос импортлодог орнууд байдаг бөдгөөд 2008 оны эдийн засгийн хямралаас бол хүнсний үнэ улам өсөж, хүнсний дутагдалд орсон хүмүүсийн тоо улам нэмэгдэж хандлагатай байгаа гэж шинжээчид үзэж байна.
Food-for-Growth
Энэ програм нь сургууль дээр хоол хүнс тарааж , авч харих боломж олгосоноор хүүхдүүдийг сургууль ирэх дуртай болгох, улмаар мэдлэг боловсролтой болгох програм юм байна. Энэ програмд нэг хүүхдийн удаагийн хоолыг 30 эн(400 төг) ээр тогтоосон байна. 1 ширхэг 100 энийн зоос 3 хүүхдийг өдрийн хоолтой болгох нь.
2 コメント:
yamar aimaar umbe. afrikiin betegtei huuhduud aimaar shu.
ya ya aikhtar khonduur sedev bna. manai mongol l iim bitgii bolchikhooosoi
Post a Comment