8 February 2009 By: Ariuka

Сайн байна уу Цасан цагаан ХОККАйДОО(photo)

Хүсэн хүлээсэн Цасны баяраа үзээд ирлээ.
Аргагүй хойд нутаг цастай угтлаа. Бүүр ихдүүлчихээд онгоц маань газардаж чадалгүй 30 аад минут " онгоцоор зугаалав".
Цав цагаан дунд машин зам, онгоцны зам 2 нь харлаад яг л өвлийн Монголд бууж байгаа юм шиг санагдсан.

Саппоро буудал дээр Жаватайгаа уулзаад шууд л Цасны баяр болж байгаа "Оодори"-г зорилоо.
Энэ жил 60 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. 1950 онд дунд, ахлах сургуулийн хүүхдүүд нийлж 6 ширхэг цасан баримал хийсэн нь хүмүүсийн анхаарлыг их татсанаас жил бүр зохион байгуулах болсон түүхтэй юм билээ. Том жижиг нийлээд 149 н цасан баримал баригдсан байна. Зарим баг нь бариж дуусаагүй эхний өдөр бариж байгаа харагдсан. Бэлэн болсон баримал биш яаж бариж байгааг нь харах бас их сонирхолтой байсан.

Tokyo Disnye Land 25 жилийн ойд зориулсан баримал

Northern animal families in the mountain forest of Hokkaidoo

Hamamatsu castle

Hakodate bugyo chousha

Companions of the tropical ocean

Мөсөн барималууд нь "Сүсүки-гийн мөсний баяр" нэртэйгээр Цасны баяраасаа жаахан зайтай газар тусдаа болдог юм байна. Тэнд нь 100 гаад мөсөн баримал тавигдсан байлаа.
Хамгийн их анхаарал татсан нь далайн амьтдыг хөлдөөж мөсөнд хийсэн баримал байлаа.


Мөсөн ширэээ, мөсөн сандал,,,,
The Nikka Bar
Suntory Whisky

Маргааш нь Саппоро хотоор жаахан дэмий тэнэлээ. Цас ороод л цав цагаан саппоро үнэхээр гоё харагдаж байсан. Шинэхэн цасны шрррр шррр гэх чимээ үнэхээр "Нацукашкатта".
in Hokkaidoo University campus


Ингээд Цасны баяраа үзээд сайхан "дэмий тэнэж, буу халаад" оройдоо Шин Читосэ онгоцны буудал руу явлаа. Цас орсоор л. Онгоц маань хоцорч байна. Хэдэд нисэх нь ч тодорхойгүй.... нэлээн хүлээсний эцэст онгоц маань 22:30 д хөөрөх болов. 24 цаг өнгөрөөд "Ханэда" онгоцны буудал дээр буусан ч гэр лүүгээ явж амжихгүй учир тэндээ бас нэг хонохоор шийдэж 2 өдрийн аялал маань 3 өдөр болж суналаа. Ингээд маргааш нь хариж ирлээ.

Хоккайдоогийн цас үнэхээр гайхалтай, ёстой гоё. Гэхдээ тэнд амьдардаг хүмүүстээ бол жаахан хэцүү санагдлаа. Дугуй халитраад унаж болохгүй энэ тэр гээд бас хөөрхөн бэрхшээлтэй юм.

Гэхдээ л ёстой гоё ...(*^_^*)

3 コメント:

Anonymous said...

пөөх ёстой янзтай гоё юмаа... хэзээ манай монголд ийм гоё зүйлүүд хийдэг болох болдоо

Anonymous said...

saihan ayalal boljee bas ih goyo zuragnuud baina

Buya said...

chi neeree saihan ayaljee,
oshoo olon saihan gazraar yalaarai!