Токёо хотын баруун захад орших Такао ууланд гарч салхиллаа.
Амралтын өдөр гэсэндээ гэр бүлээрээ салхилж байгаа хүмүүс олон байна. 8 настай балчираас 80 настай буурал, тэжээмэл нохой муур нь хүртэл явж харагдсан. Хүүхэд нохой нь тоглож гүйлдээд Токёогийн төвд бол нээг их харагддаггүй "зураг "-ийг харж явахдаа нохой тэжээх юмсан гэж бодож явлаа. 2 адилхан нохойдоо хөөрхөн алаг эрээн хувцас хослуулаад өмсүүлчихсэн нь харц булаагаад тэднийг харж баахан баясав. Надаас авхуулаад гадаадын жуулчид ч их байлаа.
Ууланд авирна гэж бодож очсон маань цэцэрлэгээр зугаалж байгаад ирэх шиг л болсон. Зассан засмал замаар эргэн тойрныхонтойгоо буу халж байтал л нэг мэдэхэд орой дээр нь гарчихсан. Зассан замаар ууланд гарах чинь нэг л "мөлжүүргүй " юм. Гэхдээ тэр олон жижигхэн амьтад, өвөө эмээ нар гарахад зассан зам нь илүү амар байхад л даа. Япон л юм хойно тэднийгээ бодож зам зассан байх гэж бодогдож явлаа.
Уул өөд гардаг лифт. Токёогийн олимп нээгдсэн Шёвагийн 39 он(1964 он) -д ашиглалтанд орсон. Нийт урт нь 872 м бөгөөд 12 минутанд туулдаг юм байна. Намар Коё, хавар Сакура цэцэглэх үеэр бол эргэн тойрон ёстой гоё харагдах бололтой. Өвөл байгаад баахан нүцгэн мод л харагдаж байлаа.
Лифтнээсээ буугаад данго (будааны боорцог???) авч идэнгээ алхсан чинь "буруудсан". Ишийг нь хаях газар олддоггүй. ”ゴミは思い出と一緒に持って帰ろう” (Хогоо дурсамжтайгаа цуг аваад харина уу) гэсэн бичиг хаа сайгүй. Ингээд нэг хэсэгтээ бариж яваад 00-н хогийн саванд хаяж нэг салж амарсан.
Доошоо уруудахдаа арай өөр замаар уруудахаар шийдэж ой дундуур гарсан жимээр явлаа. Сая л нэг ууланд явж байна гэсэн мэдрэмж төрж байна. Эргэн тойрон ой мод, шинээр ургаж буй нахиа гээд л ирж яваа цагийг санагдуулна.
Уулнаасаа буугаад харихдаа нөгөө яриад байдаг "Салхинд цохиулна" гэдэг л болсон. Замдаа галт тэргэндээ унтаад, хариж ирээд л нам.
Дулаахан сайхан өдөр таарч, сайхан салхилаад ирлээ. Сакура цэцэглэх цагаар японд байвал дахиад нэг явнаа.
Ууланд. Бусад зургийг ЭНДЭЭС сонирхоорой.
2 コメント:
goyo gazar shuu
saihan teneh um ee kkk. goyo zuragnuud bn.
Post a Comment