Харих замдаа Готандагийн цагдаа ахаас Икэбүкүро хүрэх зам асуусан чинь "Пөөх тийм хол дугуйгаар явах гэж байгаа юм уу" гээд гайхаж байна. Камакурагаас дугуйгаар ирлээ гэвэл бүүр ухаан алдах байсан байхаа.
Би гэдэг хүн хичээл, ажил хамаг юм дуусаад, хонхны баяр, харих өдөр 2 оо тоолж суухаас өөр ажилгүй бөөн зав.
"Суусан цэцнээс явсан тэнэг" гэдэгдээ
Дугуйгаар Камакура явахаар шийдлээ. Галт тэрэг биш цагийн хуваарь, дамжих галт тэрэг гээд харах хэрэг байсангүй. Икэбүкүро, Шинжюкү гээд Шёонан Шинжюкү шугамыг дагаад явбал нэлээн дөхөж очих байх. Дөхөж байгаад зам асууя гэж бодоод тас харанхуй дугуйгаа жийлээ.
Икэбүкүро орох замдаа галт тэрэгний зам дагаснаас машин зам дагасан нь дээр юм байна гэдгийг ойлгосон. Ингээд Шинжюкү гэсэн бичиг дагалаа.Тэгж байтал Шибүяа, Готанда гээд л явах замыг маань заагаад өглөө. Шибүяад 12:18. Готанд дөхөөд явж байтал Ёкохама хүртэл 27 Км гээд гараад ирлээ. Ингээд Ёкохама зорилоо. Ёкохамад 14:50.
Тэндээсээ Тоцука оров. Тоцука дээр LAWSON орж замын зураг харлаа. Зорисон газартаа нэлээн дөхөж очиж. 1 дүгээр замаасаа гарахгүй бол хэтрээд явах юм байна. Тоцукагаасаа эгц урагшаа Офуна-г чиглээд явах юм байна гэсэн мэдээлэл олж аваад цааш жийлээ.
Харанхуй ч болоод ирлээ. Мэдэхгүй зам, мэдэхгүй хот явахад жаахан хэтүү боллоо. Дээр нь Офуна хавь зам их муутай. Зам муутай ч гэх үү. Явган хүний замгүй. Машин замаар явдаг нь жаахан аймаар санагдсан. Офуна дөхөөд явж байтал Камакура гээд л гараад ирлээ. Бөөөн баяр. Ингээд зорисон газартаа ирлээ.
Камакурад18:50.
Хотоор нь баахан зугаалав. Орой болчихсон болохоор явах газар ч хязгаарлагдаад нээг их ч дэмий тэнэсэнгүй. Өглөөний нарыг хүлээлээ. Камакура явсан хамгийн том зорилго маань далай дээр нар ургахыг харах байсан юм. Өглөө 4 цагаас эхлээд нараа хүлээлээ. Тэгсэн бороо шиврээд юун нар...... Ууг нь хагас бүтэнд нартай гэхээр нь явсан чинь "шатчихсан". Ингээд нар харах маань худлаа болж, гэгээ орохоор Камакура хоттой жаахан танилцаад 6 өнгөрөөгөөд гэрлүүгээ жийлээ. Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцлаа. Тоцука-Ёкохама-Готанда. Готанда дээр цагдаа ахаас зам асуусан чинь цагдаа ах гайхсан нь тэр л дээ.
Утасны цэнэг ч дууслаа, I-pod-ны цэнэг ч дууслаа. Өөрийн цэнэг ч нэлээн дуусах дөхөөд хариж ирлээ.
Дугуй маань яридаг бол надад -Нэг ч удаа хоол өгдөггүй байж ирж очих 16-7 цаг, 200-гаад км жийлгээд гээд л гомдол хэлэх байсан байхдаа.
Камакурад Сакура цэцэглэж байна. Урд нутаг гэсэндээ эрт цэцэглэж байна. Аягүй бол Сакура цэцэглэхийг харж амжихгүй харих нь гээд жаахан гомдолтой байсан маань , Камакурад очсоноор бас нэг зорилгоо амжуулаад авлаа. 10-аад хоногийн дараа очсон бол зурган дээрх гудамж??? сакурагаар дүүрээд ёстой гоё харагдах байсан байх. Арай л эрт оччихсон байна лээ.Өвдөг маань жаахан хүндүүртэй л байна. Маргааш босохгүй байх гэсэн гайгүй байна. Сууж босоход л жаахан..... Тэгж байгаад гайгүй болох байхаа.
3 コメント:
Сайхан аялжээ. Дугуйгаар аялах ч гоё шүү. Би Японд бол Ячиматагаас Ибракины Өндөр бурхан, цаашаа Цучуря хүртэл талдаа наяад км жийж байсан юм. Чиба, Ибракин хавийг бол ер нь л дугуйгаар гүйцээсэн гэж байгаа. Бүтэн сайнд өглөө эрт бинто бэлдэж аваад газрын зураг дээр очих газраа товлож аваад л гишгэчихдэг байж дээ.
С.Б.Баагий
Ямар гоё юм бэ. Зоригтой бас сайхан явжээ.
Оцүкарэ-
Заяа
sain tenemel bugui shu. zavtai bgaa bol teneed bj de. duguigaa neg hoolohgui bol hol zamd ketsuu shu.
Post a Comment