25 February 2009 0 コメント By: Ariuka

Орчин цагийн сар шинийн мэндчилгээ.


Ийн нэгэн мэндчилгээ messenger-ээр ирсэн юм. Сонирхолтой санагдаад блогдоо орууллаа.

Алсалж буй mouse жилээ
Амжилт бүтээлээр үдэж
Ирж буй cow оноо
Инээд хөөрөөр угтаж

Сүрэг мал чинь super тарган
Сүү идээ чинь fresh сайхан,
Даага давхар далантай,
Бяруу бакь булчинтай

Төрлөөрөө түвшин nice
Бултаараа буянтай happy
Айл хотлоороо нуль party
Алт мөнгө нь авдраар fully

Хямралыг chance болгож
Эвдрэлийг эвлэрэл болгож
Everyday энх тунх
Anytime эрүүл саруул

Ирж буй үхэр жилдээ
Итгэл хайраар дүүрэн байж
Мянган challeng-iiн даваа өөд
Мятаршгүй зоригтой зүтгээрэй

Ондоо ок
Сардаа сак
Ноён нуруу тэгш
Nо problem амьдраарай


Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
23 February 2009 4 コメント By: Ariuka

Aмиа бодогчид

"Тамхи таны эрүүл мэндэд хортой" гэдгийг уншиж, сонссоор байгаад бүүр улиг болчихсон байх.
Тамхичин танаас илүү таны хажууд байгаа нэг нь танаас илүү тамхины чинь утаанд хорддог гэдгийг ч бас сонссоор байгаад бас улиг болчихсон уу?
Өөрөөсөө илүү хажуудаа байгаа гэр бүлээ, найз нөхдөө хордуулж байгаагаа мэдсээр байж тамхиа татсаар л байгаа "АМИА БОДОГЧ" танд энэ хэдэн зургийг зориулъя.



17 February 2009 0 コメント By: Ariuka

Гэрэлтдэг сарнай

Окаяма хотын цэцгийн дэлгүүрийнхэн гэрэлтдэг сарнайг нээлт хийжээ. Өдөр нарын гэрлийг өөртөө хурааж харанхуйд гэрэлдэг гэнэ. Шаргал өнгөтэй цэцэг орой цэнхэр өнгөөр гэрэлтдэг байна. Нэг ширхэг нь 1260эн ээр үнэлжээ.
Сарнайг хайрын цэцэг ч гэдэг. Энэ цэцгийн түүх гарал үүслийг судлаж үзеэ гэж бодлоо.
Сарнайг ерөнхийд нь 2 ангилдаг. Францийн иргэн Жэан-Баптистэ Гуйллот "La France" -ийг нээлт хийсэн 1867 оноор зааглаж, 1867 оноос өмнөх сарнайг Old Rose, 1867 оноос хойно нээгдсэн сарнайг Modern Rose гэж ангилдаг.
La France нь жилийн 4 улирал цэцэгэдэг, 45 ширхэг цэцгийн дэлбээнээс бүрддэг цэцэг юм байна. Энэ цэцэг нь Modern Rose-н эхний төрөл болжээ.
Үүнээс гадна дэлбээгээр нь( 一重咲き, 半八重咲き, 八重咲き),
хэлбэрээр нь( 平咲き, カップ咲き, ロゼット咲き, クオーター咲き, ポンポン咲き, 剣弁高芯咲き, 半剣弁高芯咲き, 丸弁抱え咲き) гээд ангилал олон байдаг юм байна.
16 February 2009 2 コメント By: Ariuka

Эргэцүүлэл 1. Дэлхий өлсөж байна.

Энэ бол дэлхийн улс орнуудын хүнсний дутагдалыг харуулсан зураг. Улаан өнгөөр илэрхийлсэн нь нийт хүн амынх нь 35% болон түүнээс дээш буюу 3 хүн тутмын 1 нь байнгын хоолны дутагдал байдаг улс орнууд юм бна. Ийм улс дэлхий нийтэд 20 иод байдгийн дийлэнх нь африк тивд, үлдсэн хувь нь төв азийн улсууд байдаг.

Нас баралт гэхээр аваар осол, хорт хавдар, өвчин зэрэг шалтгаанууд л хамгийн түрүүнд санаанд буух болов ч дэлхийн хүн амын нас баралтын хамгийн том шалтгаан нь ӨЛСГӨЛӨН байдаг гэнэ. Дэлхийн хэмжээнд 80 сая хүн өлсгөлөнгийн байдалтай байдаг бөгөөд, өдөрт 25000 хүн хоолны дутагдалаас болж нас барж байна. Нас барагчдын дийлэнх нь 5 аас доош насны балчир хүүхэд, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг юм байна. 5секунт тусамд нэг хүүхэд өлсгөлөнгөөс болж амиа алддаг байна.Африкт хүн амын дундаж наслалт 36 гэсэн улс ч байдаг бөгөөд үүний гол шалтгааныг 5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл эзэлдэг байна..
The United Nations World Food Programme.

Өлсгөлөн , ядуурлыг бууруулах зарилгоор 1961 онд байгуулагдаж 1963 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2007 онд 80 гаруй орны 86 сая хүнд 3сая тонн-ын хүнсний тусламж үзүүлсэн байна. Нийт зардал нь 300сая ам.доллар байснаас 90 хувь нь хүнсний зүйл авах, тээвэрлэхэд зориулагдсан гэнэ.
Хүнсний дутагдлын гол шалтгаанууд нь:
Байгалийн гамшиг
Дайн
ДОХ гэж үздэг юм байна.
Эдгээр орнуудын дийлэнх хүнсний зүйлээ бусад орноос импортлодог орнууд байдаг бөдгөөд 2008 оны эдийн засгийн хямралаас бол хүнсний үнэ улам өсөж, хүнсний дутагдалд орсон хүмүүсийн тоо улам нэмэгдэж хандлагатай байгаа гэж шинжээчид үзэж байна.

Food-for-Growth
Энэ програм нь сургууль дээр хоол хүнс тарааж , авч харих боломж олгосоноор хүүхдүүдийг сургууль ирэх дуртай болгох, улмаар мэдлэг боловсролтой болгох програм юм байна. Энэ програмд нэг хүүхдийн удаагийн хоолыг 30 эн(400 төг) ээр тогтоосон байна. 1 ширхэг 100 энийн зоос 3 хүүхдийг өдрийн хоолтой болгох нь.

Такао ууланд

Токёо хотын баруун захад орших Такао ууланд гарч салхиллаа.
Амралтын өдөр гэсэндээ гэр бүлээрээ салхилж байгаа хүмүүс олон байна. 8 настай балчираас 80 настай буурал, тэжээмэл нохой муур нь хүртэл явж харагдсан. Хүүхэд нохой нь тоглож гүйлдээд Токёогийн төвд бол нээг их харагддаггүй "зураг "-ийг харж явахдаа нохой тэжээх юмсан гэж бодож явлаа. 2 адилхан нохойдоо хөөрхөн алаг эрээн хувцас хослуулаад өмсүүлчихсэн нь харц булаагаад тэднийг харж баахан баясав. Надаас авхуулаад гадаадын жуулчид ч их байлаа.
Ууланд авирна гэж бодож очсон маань цэцэрлэгээр зугаалж байгаад ирэх шиг л болсон. Зассан засмал замаар эргэн тойрныхонтойгоо буу халж байтал л нэг мэдэхэд орой дээр нь гарчихсан. Зассан замаар ууланд гарах чинь нэг л "мөлжүүргүй " юм. Гэхдээ тэр олон жижигхэн амьтад, өвөө эмээ нар гарахад зассан зам нь илүү амар байхад л даа. Япон л юм хойно тэднийгээ бодож зам зассан байх гэж бодогдож явлаа.

Уул өөд гардаг лифт. Токёогийн олимп нээгдсэн Шёвагийн 39 он(1964 он) -д ашиглалтанд орсон. Нийт урт нь 872 м бөгөөд 12 минутанд туулдаг юм байна. Намар Коё, хавар Сакура цэцэглэх үеэр бол эргэн тойрон ёстой гоё харагдах бололтой. Өвөл байгаад баахан нүцгэн мод л харагдаж байлаа.
Лифтнээсээ буугаад данго (будааны боорцог???) авч идэнгээ алхсан чинь "буруудсан". Ишийг нь хаях газар олддоггүй. ”ゴミは思い出と一緒に持って帰ろう” (Хогоо дурсамжтайгаа цуг аваад харина уу) гэсэн бичиг хаа сайгүй. Ингээд нэг хэсэгтээ бариж яваад 00-н хогийн саванд хаяж нэг салж амарсан.

Доошоо уруудахдаа арай өөр замаар уруудахаар шийдэж ой дундуур гарсан жимээр явлаа. Сая л нэг ууланд явж байна гэсэн мэдрэмж төрж байна. Эргэн тойрон ой мод, шинээр ургаж буй нахиа гээд л ирж яваа цагийг санагдуулна.

Уулнаасаа буугаад харихдаа нөгөө яриад байдаг "Салхинд цохиулна" гэдэг л болсон. Замдаа галт тэргэндээ унтаад, хариж ирээд л нам.
Дулаахан сайхан өдөр таарч, сайхан салхилаад ирлээ. Сакура цэцэглэх цагаар японд байвал дахиад нэг явнаа.
Ууланд. Бусад зургийг ЭНДЭЭС сонирхоорой.
15 February 2009 0 コメント By: Ariuka

Далай ламын сургаал.

Бодвол ээж минь л хайчилж өгсөн болов уу, сонины хайчилбар байгаад л байдын. Элэгдэж үнгэгдээд алга болохоос нь өмнө тэмдэглээд авяа гэж бодлоо.
1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд.
3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчимыг мөрд.
4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
5. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа дайралт болдгийг сана.
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8. Бусдад нээлттэй бай, гэхдээ өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт болдог.
10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт 2 дахь удаагаа амьдарсан сэтгэл ханах болно.
11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралы бүү сөх.
13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
14. Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
15. Жилд нэг удаа урьд очиж байгаагүй газартаа оч.
16. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр юм. Хайр нь бие биенээхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдод л байдаг.
17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.
12 February 2009 0 コメント By: Ariuka

お~さ~え切れない。。。 

君と出会えたことを僕 ずっと大事にしたいから
僕がこの世に生まれてきた訳にしたいから。。。

スピッツ ”恋のうた”




明日はバレンタインディー。。。
11 February 2009 0 コメント By: Ariuka

Монгол Улсын Төрийн Дуулал (орчуулга)

Монгол улсын төрийн дуулалыг японоор ингэж орчуулсан байна.Ойлгоход амархан гоё орчуулсан юм шиг санагдлаа.

モンゴル国

私たちの神聖で革命的な国は
すべてのモンゴル人の祖先の炉だ、
私たちを負かす敵はいないだろう、
そして私たちは永遠に繁栄するだろう。

CHORUS:
私たちの国は関係を強化する
世界のすべての正義の国々との。
そして私たちの最愛のモンゴルを発展させよう
私たちの意思と力で。

勇敢なモンゴルの栄光ある人々は
すべての苦しみを負かし、幸せを獲得してきた、
歓喜への鍵、そして進歩への道―
荘厳なモンゴル―私たちの国よ、永遠に生きよ!

Бусад улс орны төрийн дуулал, орчуулгыг сонирхоё гэвэл ЭНД ДАР!


Дашрамд хэлэхэд Японы төрийн дуулал 1880 онд зохиогдсон юм билээ.
8 February 2009 3 コメント By: Ariuka

Сайн байна уу Цасан цагаан ХОККАйДОО(photo)

Хүсэн хүлээсэн Цасны баяраа үзээд ирлээ.
Аргагүй хойд нутаг цастай угтлаа. Бүүр ихдүүлчихээд онгоц маань газардаж чадалгүй 30 аад минут " онгоцоор зугаалав".
Цав цагаан дунд машин зам, онгоцны зам 2 нь харлаад яг л өвлийн Монголд бууж байгаа юм шиг санагдсан.

Саппоро буудал дээр Жаватайгаа уулзаад шууд л Цасны баяр болж байгаа "Оодори"-г зорилоо.
Энэ жил 60 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. 1950 онд дунд, ахлах сургуулийн хүүхдүүд нийлж 6 ширхэг цасан баримал хийсэн нь хүмүүсийн анхаарлыг их татсанаас жил бүр зохион байгуулах болсон түүхтэй юм билээ. Том жижиг нийлээд 149 н цасан баримал баригдсан байна. Зарим баг нь бариж дуусаагүй эхний өдөр бариж байгаа харагдсан. Бэлэн болсон баримал биш яаж бариж байгааг нь харах бас их сонирхолтой байсан.

Tokyo Disnye Land 25 жилийн ойд зориулсан баримал

Northern animal families in the mountain forest of Hokkaidoo

Hamamatsu castle

Hakodate bugyo chousha

Companions of the tropical ocean

Мөсөн барималууд нь "Сүсүки-гийн мөсний баяр" нэртэйгээр Цасны баяраасаа жаахан зайтай газар тусдаа болдог юм байна. Тэнд нь 100 гаад мөсөн баримал тавигдсан байлаа.
Хамгийн их анхаарал татсан нь далайн амьтдыг хөлдөөж мөсөнд хийсэн баримал байлаа.


Мөсөн ширэээ, мөсөн сандал,,,,
The Nikka Bar
Suntory Whisky

Маргааш нь Саппоро хотоор жаахан дэмий тэнэлээ. Цас ороод л цав цагаан саппоро үнэхээр гоё харагдаж байсан. Шинэхэн цасны шрррр шррр гэх чимээ үнэхээр "Нацукашкатта".
in Hokkaidoo University campus


Ингээд Цасны баяраа үзээд сайхан "дэмий тэнэж, буу халаад" оройдоо Шин Читосэ онгоцны буудал руу явлаа. Цас орсоор л. Онгоц маань хоцорч байна. Хэдэд нисэх нь ч тодорхойгүй.... нэлээн хүлээсний эцэст онгоц маань 22:30 д хөөрөх болов. 24 цаг өнгөрөөд "Ханэда" онгоцны буудал дээр буусан ч гэр лүүгээ явж амжихгүй учир тэндээ бас нэг хонохоор шийдэж 2 өдрийн аялал маань 3 өдөр болж суналаа. Ингээд маргааш нь хариж ирлээ.

Хоккайдоогийн цас үнэхээр гайхалтай, ёстой гоё. Гэхдээ тэнд амьдардаг хүмүүстээ бол жаахан хэцүү санагдлаа. Дугуй халитраад унаж болохгүй энэ тэр гээд бас хөөрхөн бэрхшээлтэй юм.

Гэхдээ л ёстой гоё ...(*^_^*)
4 February 2009 1 コメント By: Ariuka

Дахиад л цуглуулгаас...

Новшоо ухаж бсан чинь ийм сонин эд гарч ирээд хэхэ.
Дээээээээээр үед хэрэглэж байсан цаасан тэмдэгт. Кинонд дээрээс л их хардаг байсиймдаа, том том дайлбайсан мөнгөнүүд.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс. АРДЫН БАНК 1955 он
25 Төгрөг


Бүгд Найрамдах Монгол Ард Улс. АРДЫН БАНК 1955 он
5 Төгрөг


ГОСХДЯРЦТБЕНЕй КРЕДИТНЫй БИЛЕТъ
ТРИ РҮБЛЯ

Mamma Mia

Гүйлгээд гүйлгээд л үзчихлээ. 明るい、楽しい、暖かい雰囲気のいい映画でした。ぜひ見てね。 Дайн байлдаан, зодоон нүдээнгүй кинонд дуртай нэгэнд заавал үзээрэй гэх бна. Гоё кино бна лээ.

パパが人形に恋をした/ Life size

Аавтайгаа 2 уулаа амьдардаг охин ээжийгээ буцааж амьдруулах тарни уншсан нь .............. бэлгэнд авсан барби хүүхэлдэй нь амь орчихно. Барби юм чинь өндөр гуалиг гээд л жинхэнэ Мисс.

- Чи хаана төрсөн?
- Энэтхэг, гэхдээ савлагдсан нь Санивэл.
- Ямар мэргэжилтэй вэ?
- Ямар мэргэжлийн хувцас өмсөнө түүнийг хийнэ, хэхэ.

Хөгжилтэй хөөрхөн кино бна лээ. Үзээрэй гэж.