2 December 2008 By: Ariuka

Xогны өдөр

Маргааш долоо хоногт ганцхан шатдаггүй хогны өдөр. Маргааш эрт босч хаяхгүй бол ирэх долоо хоногын лхагва хүртэл волкон дээрээ хадгалах болно.
Хогны өдөр гэхээр монголоос ирсэн хүмүүс гайхаад байдын. Гайхах нь аргагүй л дээ. Монголд ямар ийм өдөр байх биш. Дуртай өдрөө хогоо гаргаад л хаячихна. Шатдаг шатдаггүй гэж ялгах ч хэрэггүй, бүгдийг нь цуг хаяна. Амар шүү.

Анх ирэхэд дээд күрсийн эгч баахан уут авчирч өгвөө. Шар, ногоон цагаан, өнгөгүй гээд л өнгө алагласан уутнууд. Юун уут вэ? гэсэн чинь Xогны уут гэнэ. Хогны уут? Xогны уут гэхэд дэндүү гоё хэхэ. Хайран гэмээр.
Дээр нь бас нэг цаас өглөө. Хэзээ ямар хог хаях тухай гэнэ. Бүүр нүд орой дээрээ гарчихсан.Хогоо дуртай өдрөө гаргаад хаячихаж болохгүй юм уу?
Шатдаг хогоо шар уутанд хийгээд пүрэв гаригт, шатдаггүй хогоо өнгөгүй уутанд , шил шаазанг ногоон уутанд, төмрөн зүйлсийг цагаан уутанд хийгээд өглөө 8 аас өмнө хогын цэг дээр аваачиж хаяаарай гэдэг юм байна. Толгой бүүр эргэчихсэн. Энэ юу яриад байнаа??? их гайхсан. Ингээд хэдэн өглөө ажиглахаар шийдэв. Өглөө эрт босоод цонхоор харсан хүмүүс шар ууттай юм бариад хогын цэг рүү явж байна. Дараа өдөр нь ногоон ууттайг. Сая л ойлгов хэхэ. Ингээд хог ялгах ажилд суралцах хэрэгтэй боллоо.
Хамгийн дургүй зүйл маань хогын уут авах. Авах гэдэг маань худалдаж авахыг хэлж байгаа юм шүү. Хаяхын тулд худалдаж авах гэж үү??? Тэгээд тэр нь үнэтэйг нь яанаа. Нэг төрлийн хогнийх нь 200 ен(2000 төгрөг). Олон төрлийг авахаар явж өгнө дөө мөнгө. Хаа очиж токёо хавицаа гайгүй юм аа. Энгийн дэлгүүрийн уутанд хийгээд л хаячихна. Уут авах хэрэггүй бөөн баяр.
Маргааш хуванцар хогны өдөр. Ундааны савнуудынхаа шошго, тагийг нь аваад хаяхад бэлдчихлээ. Маргааш эрт босохгүй бол!

Энэ  нөгөөдөр хаях хог↓ xэxэ.

4 コメント:

Anonymous said...

poooooooooo yamar hetsuu um be. yalgana, shoshgo tagiig avch hayana. tegeed bas hayah odroo huleene. Ug ni bol hog bolovsruulah ene tert bol sain l bh. Daana ch mongold niiluuleed l hayachihdag.

Anonymous said...

mundag umaa.

Anonymous said...

pooh yamar ketsuu um be. yalgalaa gehed shoshgiig ni hurtel huulna gej, Bi lav chadahgui um bnaa kkk

3apaa said...

Манайд хог хаяхдаа хүртэл соёл хэрэгтэй гэдэг ойлголт нь ч алгадаа гэж...