Өвөл гэртээ харьхад болсон явдал юм л даа, хөөрхөн санагдаад, эгдүү хүрээд ер болдоггүй юм.
Нэг орой усанд орж бснаа нэг их сонин , мэддэг ч юм шиг,үгүй ч юм шиг дуу дуулаад бх юм. Хэрэгт дурлаад камераа бариад очлоо. Дүү нартайгаа тоглох зугаалах үед аль болох камераа авч явахыг хичээдэг юм л даа. Япондоо буцаж ирээд уйдах үед ганц үздэг юм маань л харихдаа бичсэн хэдэн бичлэг маань байдаг юм.
- Ямар дуу дуулж байгаан?
- Би өөрөө зохиосын.
- аан.
Тэгснээ гэнэт "Божгоо" нуудаг юм байна.
- Юу нуусын?
- Шоколад...
- Усан дотор шоколад чинь хайлчдышт, Худлаа яриад...
- Би гоё юмтай.
- Гоё юмаа???
- ЗАЙДАСтай.
Хэхэ, , , , , ингээд оройжингоо гэр дүүрэн инээдэм боллоо. Манайхан ч үзээд л инээгээд байх нь тэр. Жаахан хүүхдээ гэж бас ч болохгүй хачин хачин юм сэтгэж ярих юм.
Энэ явдлаас нэг их удалгүй ЗАЙДАСтай дүү маань ЗАЙДАСтай дүүтэй боллоо. Дүүгээ хараад баярлах байх гэсэн үгүй ээ.
- Дүү нь ямар байна?
- Аймаар царай муутай, ув улаан. Ээж арай царайлаг дүү гаргаж өгч болоогүй юм байхдаа. Хэ хэ. Өөрөө ч бас тийм байснаа мэдэхгүй байж дүүгээ гоочлох нь. Хэд хоноод улаан нь гайгүй болоод ирсэн - Миний дүү миний дүү гэж өдөржин шөнөжин үнсэж гүйгээд салахаа байсан.
0 コメント:
Post a Comment