6тай эрх дүү маань удалгүй дүүтэй болох гэж байсан юм. Буурай ээж нь:
- Дүү чинь гарч ирээд шилийг чинь хазна даа... гээд хэлчихэж. Дүүг чинь гарч ирэхээр хүмүүс дүүг чинь эрхлүүлээд чамайг тоохгүй болно доо гэсэн үг юм л даа.
Тэгсэн мань хүн нээрээнгээсээ хазуулна гээд ойлгочихоод их л санаа зовж, айж байна.
Нэг өдөр Буурай аавтайгаа сургуульдаа явж байхдаа асууж байна гэнэ.
- Тэр намайг хазах юм уу? Би тэрнийг хазах юмуу ? Тэр чинь шүдгүй юм чинь би хазах юм уу? . . . . . . . . . . (Тэр гэдэг нь удахгүй төрөх дүүгээ хэлж байгаа юм)
Дараа өдөр нь ээжээсээ
- Ээжээ таны шилийг хэн хазсын? ээж нь
- Айнкаа чинь.
- Өвдсөн үү?
- Жаахан байсан болохоор сайн санахгүй байнаа, гэхдээ их өвдөөгүй ээ.
Над дээр гүйж ирээд
- Та ээжийн шилийг хэзээ хазсын? чанга хазсан уу?
- Би нялх байсан сайн санахгүй байнаа.
Буурай аав, буурай ээж дээрээ гүйж очоод таны шилийг хэн хазсан, та хэнийг хазсан гээд л баахан шалгаав. Хазуулна гэхээс л айгаад байна.
Нэг өдөр жаахан мах чанасан дунд нь адууны шил байна. Тэмүүка энэ адууны шил байна гэсэн
- өөө дүү гарч ирээд намайг хазах гээд байвал наадхыг чинь хазуулчихяа гэнэ.
Удсан ч үгүй дүү нь гараад ирлээ. Тэр орой нь эгчтэйгээ ярилаа.
- Тэмүүка дүүгээ тэвэрч байна уу?
- Хазна гэж айгаад дүүдээ ойртох ч үгүй байгаа гэдийн.
Баахан ухуулга сурталчилгаа хийсний эцэст арай гэж дүүгээ тэвэрдэг болсон нь одоо бол миний дүү миний дүү гээд салахаа больсон. Ахаа гэж.
0 コメント:
Post a Comment