19 September 2007 By: Ariuka

ФҮЖИ ууланд авираад ирлээ 1(photos)

 Арлын оронд ирээд 4 жил. Яаж ийж бгаад заавал үзэх юм шүү гэж бодож бсан газруудын маань нэг нь Япон орны сүлд нь болсон ФҮЖИ уул байлаа. Зунаас л бодож төлөвлөж байсан маань ВИМО анд нарынхаа тусламж дэмжлэгээр биеллээ. Хөгтэй хөгжилтэй үнэхээр сайхан аялал боллоо.
Эхэндээ жолооч олддоггүй, үгэнд минь ордгоор нь өнөө л сэнпай даа хэллээ. Тэгсэн тэгий л гэнэ. Зиа ингээд жолооочтой ч боллоо, машин түрээслээд явна даа гэсэн чинь 3 өдрийн амралт таараад машин олддоггүй. Токиод байдаг машин түрээслэдэг бүх газарлуу холбоо барилаа, байдаггүй ээ. За за галт тэргээр л явий даа гэж шантраад сэнпай руу гаа ярилаа. Тоглоом шоглооом болгоод чи Точиги гээс машин түрээслээд унаад ир гэлээ хэ хэ. Тэгсэн сэнпай маань Токиогоос жаахан зайтай, Фүжитэй ойрхон газраас асуугаад үздээ, жишээ нь Одавара гэнэ. Нээрээ тэгеэ гэж бодоод Одаварад байдаг бүх машин түрээсэлдэг газруудын утасны жагсаалтыг олж аваад утастлаа.
Эхнээсээ л байхгүй бахгүй гэсэн хариу ирлээ. Хамгийн сүүлийн дугаар, хамаг найдвар байлаа. Дугаарыг нь оруулаад залгалаа....
-もしもし。小田原駅前トヨタレンタカーの。。。。。。です。
-明日、あさって 二日間 8人乗りの車をレンタルしたいんですけど。。。。
-
-(товчлов)
-
-はい、わかりました。車を用意しておきます.明日お待ちしています。

Ингэж өглөөнөөс авхуулаад утастсаны ачаар машинтай боллоо. Өдөржин утастсан хөдөлмөр маань талын нэг тарсангүй бөөн баяр ачаагаа бэлдхээр гэрлүүгээ яарлаа.

9 сарын 15. ФҮЖИ уул руу авирах өдөр маань ирлээ. Өдөр нь буудал орж сэнпай аа тосч авлаа. Ирэх долоо хоногт Токиод ажилтай, солиж өмсөх хувцас энэ тэр гээд ачаа ихтэй тул ачаагаа манайд орхихоор тохирсон байсан юм. Манайд ачаагаа орхичихоод бусдаасаа түрүүлж Одавара буудлыг зорилоо. 20 иод минутын дараа очлоо гэж байтал сэнпай маань
-Ариука , машин түрээслэхэд чинь жолооны үнэмлэх хэрэгтэй юу гэнэ?
-Хэрэгтэй байлгүй яхав гэсэн. . . . .сэнпай
-Танайд орхисон цүнхэнд үнэмлэхээ орхичихож гэдэг байгаа. . . (@_@)
- Худлаа яриад л гэсэн , үгүй эээ нээрэээ, Яахуу одоо буцвал оройтоно доо гэнэ.

Ингээд машинтай хирнээ жолоочгүй болчихов. Тэгсэн нэг найз маань Одаварад байдаг юм. Би тэрүүгээр та нарыг хүргүүлүүлчихеэ гэнэ. Зорин зорин хаа байсан точигигээс дуудаж авчирчихаад орхиод явж бас чаддаггүй.
Бусад нөхдөө ирэх хооронд энд тэндээс лавлаж асуулаа. Автобус галт тэрэг , автобус галт тэрэг гээд дамжаад явбал ФҮЖИ уулан дээрээ очих л юм байна. Цаг нарыг нь ч асууж авлаа. За ингээд галт тэргээр л явяа даа гэж бодож зогслоо. Тэгж байтал манайхан ч цуглаад ирлээ.  Тэгсэн бид үнэхээр азтай. . . Буяа маань жолооны үнэмлэхтэйгээ явж байдаг бгаа. Бөөөөөөөөөөөөөөөөөөн баяр. Тэндээсээ очиж машинаа аваад хоолонд ороод ФҮЖИ уулаа зорилоо.
Машиний NAVI гийн зааснаар давхиад байлаа. Тэгсэн туулах ёстой зам маань 9 pm д хаачихсан байх юм. Жаахан төөрөлдлөө. Яахуу??? Өөр олон олон машинууд бидний араас ирж бна. Асууж үзлээ, тэд ч бас -Уг нь энэ замаар л явдаг юм даа гэнэ. Тэгээд ямар ч байсан буцлаа. Нэлээн буцаад явж байгаад гэрлэн дохион дээр зогслоо. Хажууд нэг машин ирээд зогссон нь түрүүний хаалттай зам дээр тааралдаж зам асуусан залуучууд байлаа. Тэд маань өөр зам олоод мэдчихэж. Ингээд дагаад давхилаа. Бид үнэхээр азтай (*^_^*)Ингээд давхисаар байгаад ФҮЖИ ууландаа ирлээ.
Тэр тэнгэрт хэдэн мянган ОД байнаааа. Тийм тод, тийм олон, тийм ойрхон ОДОД анх удаа харж бүгд уугла алдлаа. Бүгд дээшээ хараад зогсчихсон ямар гоё юм бэ гэцгээж байлаа (харамсалтай нь зураг авсан ч зурган дээр од маань гараагүй).
Ингээд хувцасаа солиж өмсөцгөөгөөд уул өөдөө авирлаа. 6 дахь давхрага хүртэл маш хурдан авирлаа. Тэндээс сэнпай маань ядраад ирлээ.Бороо ч орж эхэллээ. Нямка маань л одоо жаахан одоо жаахан тэсчих гэж байж 7 дахь давхрага хүрээд тэнд сэнпай аа үлдээгээд цааш авирах боллоо. Бороо улам ширүүслээ. Энэ янзаараа бол бид ч дээш авирахад бэрх болж бүгдээрээ тэндээ хонох боллоо. Нойтон хувцаснуудаа тайлж уутанд хийгээд унтаад өглөө.
Нэг сэрсэн хүмүүс шулганалдаад , хөдөлгөөн орчихож. Өндийгөөд харсан гадаа гэгээ орж бна. Гарч нар харяа гэсэн манайхан хувцас нойтон яаж өмсөх үү гээд босдоггүй. ФҮЖИ ууланд авирах хамгийн том зорилго маань өглөөний ургах нарыг харах байлаа.Тиймдээ ч хувт саны нойтон яахвээ нараа харяа гэж Нямкатайгаа 2 уулаа нойтон хувцасаа шүд зуун өмсөөд гарлаа. Гадаа гартлаа хувцас хүйтэн бaйна шүү гэж байсан 2, гадаа гараад хувцасаа мартчихсан.

Арга ч гүй. Нар чинь үүлний доор л байдаг шиг санаж бсан юм чинь . . . . Үнэхээр гайхалтай. Үгээр хэлж үзгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнт байгаль бид 2-ыг угтcaн юм.

Ингээд бусад нөхдийгөө сэрээж, нараа ханатлаа хараад, өглөөний цайгаа уугаад сэнпай аа үлдээгээд уулынхаа оргил өөд мацлаа.

2 コメント:

Anonymous said...

narnii zurag yamar goyo um be. Nudeeree harah yumsan. Urgeljleliig ni hurdan bicheerei.

Anonymous said...

eee goe yavjee bi yavdag bj dee haramschihlaa