Шөнийн 12 цагийн үеэс уул өөдөө авирч эхэллээ.Олон олон уулчид зэрэг авирч бна. Хүмүүс их бэлтгэлтэй явдаг юм байна. 2, 2 таяг, бороонд нэвтэрдэггүй хувцас, маск, хүчил төрөгч гээд л харахад л илт. Бид хажууд нь зүгээр л гудамжинд тоглож байгаатай адил харагдаж байлаа. Тэглээ ч авирч байхдаа бол бидэн шиг цоглог уулчид байгаагүй шүү. Агаар нь сийрэгхэн, одод нь гэрэлтсэн яг л Монголдоо байгаа мэт. Дээр нь ...
Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд
Санаа алдхад салхи нь үнэртсэн
Сайхан нутгийн бараа тодхон. . . гээд л Монгол дуунуудаа дуулаад алхаад үнэхээр монголдоо байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа.
Хажуугаар зөрөх уулчид, сэнпай маань хүртэл -Та нар яаж ийм цоглог байж чаддаг юм бэ гэж гайхаж асууж байсан юм. Үнэхээр харанхуй, бороотой ой дотор бидэн шиг дуугаа дуулсан шиг авирах цоглог уулчид үнэхээр байгаагүй ээ.
0 コメント:
Post a Comment