Энэ сарын 12 ноос 5 хоног Хоккайдоо явлаа. Нэг сэнпайтайгаа хамт. Уг нь эхэндээ ганцаараа явах төлөвлөгөө байсан ч. . . . замын уртаас жаахан сүрдлээ. Хэнийг уруу татахаа гайхаж байгаад сэнпайдаа:
-Обоны амралтаар Хоккайдоо явахгүй биз? гээд ганц өгүүлбэртэй майл явуулсан чинь:
-Тэгий Тэгий гэнэ. 先輩のりがいい!!! Ингээд л шууд замын ханиа олчихлоо. Дараа нь хэд хэд ярилцаж "Хамгийн хямд зардалтай аялалын төлөвлөгөө" гаргалаа.
Анхандаа бол "Сэйшюн 18 тасалбар " хамгийн хямд, үүгээр явий гэж байсан ч яриад хайгаад судлах тусам энэ маань нэлээн алдагдалтай болохыг ойлгов. Мөнгөний хувьд ч, Цагны хувьд ч тэр. Юуны өмнө "Сэйшюн 18" гаар сууж болдог шөнийн галт тэрэг явахаа больж. Акита дээр нэг хонох уу? Шөнийн галт тэрэгний нэмэгдэл үнийг төлөх үү? Эсвэл усан онгоцоор явах уу? Аль аль нь үнэтэй юм. Жаахан мухардсан.
Тэгсэн East Japan JR д 5 өдрийн пасс байдаг гэдгийг нэг найз маань хэлж өгч, үүгээр явах боллоо. Энэ нь "Сэйшюн 18" гаар сууж болдоггүй шөнийн галт тэргэнд сууж болдог юм бна. Үнэ нь 10000 эн, хэрэглэж эхэлснээс хойш 5 өдрийн хугацаатай гэнэ. Ингээд 5 өдөрт амжуулах гэж нэлээн HARD төлөвлөгөө бий боллоо.
Аялалын эхний өдөр өглөө 7 өнгөрөөгөөд гэрээсээ гараад маргааш өглөө 6 цагт Хоккайдоо орох юм байна. Галт тэргэнд унших ном, тоглох тоглоомоо бэлдэх хэрэгтэй боллоо.
Дараа өдрүүдэд нь алдарт АСАХИ ЯМА Амьтны хүрээлэн, САППОРО пийвний хүрээлэн, Дэлхийд 3т ордог гэлцдэг Хакодатэгийн шөнийн үзэмж, Отару дахь шилний үйлдвэр орж хэдэн жил хийхийг хүссэн шилэн аягаа хийх гэсэн төлөвлөгөө гаргалаа. Бас нэг том зорилго маань ВИМО анд Java тайгаа уулзах юм.
Японд ирснээс хойш "Японы бүх муж сумдаар аялаж үзнэ" гэсэн зорилго маань БАРИА ндаа нэлээн дөхөж байна. Ирэх жил Окинава орно. За тэгээд л ер нь бараг л БАРИА ндаа орно доо.
Ирж байгаад аялалын тэмдэглэл зураг оруулнаа.
Ариука
1 コメント:
Hokkaido ch saihan gazar shuu. Bi zun ochij baisan. Tokyo haviig bodvol seruuhen saihan. Harin uvul sapporo ochij yukimatsuri uzmeer l baina.. Za hugjiltei yavaad ireerei.
Post a Comment