16 August 2007 By: Ariuka

Хоккайдоо 3100 км ийн аялал 1(photos)

北海道最高!!!
自然もきれいし、
食べ物も美味しいし、
ビールもうまいし、、、

北海道最高!!!

北海道に住みたい(*^_-*)★

5 өдөр галт тэргээр 3100км аялаад ирлээ.
8 сарын 12 ны 8:17 д НИШИНАСУНО гаас гарсан аялал маань 13 ны үүрээр Хоккайдоод хүрснээр эхэллээ.

Шөнийн галт тэргэнд анх удаа сууж үзлээ. Цаг яагаачгүй байхад очиж суудлаа авдаг юм гэнэ. Галт тэргэнд суух гэж ингэж дарааллаж байгаад эхэндээ гайхсан ч замын уртад үнэхээр дараалалгүй байхын аргагүй юм байна гэдгийг ойлголоо.
5 өдөр бүртийх ч үүлгүй үнэхээр аялал хийхэд тохирсон гоё өдрүүд байлаа.Уг нь Хоккайдоо юм чинь жаахан ч гэсэн сэрүүхэн бх гэж бодож явсан чинь. . . . . .өдөр бүр 35,36 хэм хүртэл халаад би чинь хаана ирчихвээ гэмээр, бүүр Хоккайдоод ирснээ ч 疑ってしまうぐらいхалуун блаа. 13 ндаа АСАХИЯМА Амьтны хүрээлэн орлоо. 35 градус хүрсэн халуун амьтдад хүртэл халуудаж байх шиг. Цагаан баавгай л хамгийн өрөвдөлтэй харагдлаа.-60 градусын хүйтэнд амьдардаг түүнд 35 градусын халуун арай л халуудаж байх шиг...
Усан дотроо бол харин ч нэг сайхан тааваараа наадаж байлаа.

Орой нь ВИМО анд Java тайгаа уулзаж Саппоро хоттой танилцлаа. Үнэхээр гоё хот юм аа.Дараа нь Саппоро пийвний хүрээлэн орж ジンギスカン идэж Саппоро пийв ууж өдрийн ядаргаагаа тайллаа.


Тэр оройдоо Хакодатэ -г зорилоо.
Өглөөний хоолоо Хакодатэ д идлээ. Далайн эрэг дээр 朝市(asaichi)д шинэхэн загас, түрс идэх үнэхээр сайхан байлаа. Өглөөний 6 цаг ч жуулчдаар дүүрсэн, энд тэндгүй шинэхэн загасны үнэр үнэртсэн гудмаар алхахад 6 цаг гэдгийг мартчихсан явж байх юм билээ.




Тэр өдөртөө Хакодатэ тай танилцаж,орой нь дэлхийд 3 т ордог гэлцдэг Хакодатэ гийн шөнийн үзэмжийг харахаар Хакодатэ уул руу явлаа. Үнэхээр уулга алдмаар , хараад л баймаар үзэмж, үнэхээр гайхалтай.

Хоккайдоо үнэхээр сайхан байгальтай газар юмаа.Байгалийн сайханд нь , хоолны амтанд нь татагдаж татдагдаж Хоккайдоод амьдрах юмсан гэж бодсоор хариж ирлээ.


0 コメント: