Эгчийн маань хүүхэд нанад их сайн байдаг юм. Уг нь өлгийтэй уйланхай амьтан байхад нь л Японд ирсэн юм. Яагаад ч юм намайг санаад мэдээд байдаг юм. Гэхдээ жаахан том болсон хойно нь харьж байсан л даа.
Нэг удаа утсаар ярьж байтал:
Тэмүүка - Айнаа та хэзээ ирэх юм?
Ариука - Цагаан сар болохоор харинаа.
Тэмүүка - Цагаан сар чинь юу юм бэ?
Ариука - Хүмүүс айлд очоод амар байна уу гэж золгоод, бас бэлэг авдаг.
Тэмүүка - Аааааааан за, за.
Зун байсан юм.
Энэ ярианаас хойш нэлээн удаж. Гэрлүүгээ ярьсан чинь Тэмүүка утсаа авч байна. Тэгсэн:
Тэмүүка - Бид нар эртэд цагаан сар хийсэн, та өөрөө ирээгүй, худалч гээд л бөөн гомдол. Гайхаад: Та нар яагаад цагаан сар хийсийн?
Тэмүүка - Сэргэлэн эгч хөдөөнөөс ирээд бид нар амар байна уу гэж золгсон. Бас надаа бэлэг өгсөн гэдэг байгаа....
Ууг нь миний дүү миний хэлснийг зөв ойлгосон. Тэмүүкагийн зөв л дөө. Гомдол нэхэхээс өөр яахав. Өвөл болдог гэдгийг нь би хэлээгүй юм чинь. . .
Дараа өвөл нь хариж дүүдээ цагаан сар гэдгийг чинь зааж өгсөн дөө.
Цэцэрлэгийнхээ даалгаварыг хийх гэж бөөн юм болноо. 2 уулаа даалагавараа хиие гэсэн чинь өөдөөс - Та тэгвэл надаа витсамо авч өгөөрэй . . . гэдэг аймаар хүүхэд.
Нэг өдөр буурай аав нь - Миний хүүд даалгавраа хийх санаа байна уу? гэсэн
Тэмүүка - Байхгүй ээ, Надаа тоглох л санаа байна . . . хэ хэ
Хөөлхөн шүү
2 コメント:
Ariukaa tsagaan sar uvul bish havar boldog shuu...
Цаг тооллоороо бол хавар ч, Тэмүүка бид 2 т бол өвөл л дөө(*^_-*)
Post a Comment