Саяхны нэгэн өглөө зуслангаас орж ирсэн хаа сайгүй сав суулга барьсан хүмүүс. Гэрлүүгээ орсон хажуу айлын ах зөрөөд гарч байна. Тэгсэн:
-Уржигдараас хойш ус тасраад кэцүүдэж байнаа гэнэ.
Зусланд хэд хоноод ирэхээрээ банны өрөө лүүгээ уралддаг бидэнд уралдах шаардлагагүй ээ гэх шиг л сонсогдов. Зусланруугаа ус зөөдөг саваараа аавынхаа ажлаас ус авчирч нүүр гараа угаах, цайгаа чанах устай болов.
Тэгж байтал ах:
- Танай хажууд байдаг усны хоолой хагарсан, засч байгаа гэж ТВ гээр яриж байсан. Танайх усгүй байгаа биз дээ гэсээр ирэв. Ахын ярьснаар гадаа усны машин ирж ус тарааж байна гэнэ. Цонхоороо харсан хүмүүс байрны ард сав бариад л цуглаж байна. Нэлээн ажиглалаа. Хүмүүс нэмэгдээд л. Нээрэн л тэгэхгүй бол усны худагнаасаа хол төвийнхөн бол үнэхээр хэцүүдэх юм билээ. 00 усгүй болно гэдэг хамгийн ТОМ проблемм.
Энэ хооронд жаахан зүүрмэглэж байсан "Усаа аваарай" гэх шиг болов. Өнөө сонсож дасал болсон "Сүүгээ аваарай" биш шүү. "Усаа аваарай".
Босоод харсан нээрэн усны машин ирчихсэн түм түжигнэж бум бужигнана гэгч болж байна. Хажуу айлын эгч, доод айлын жаал гээд хамаг л амьтан тэнд явж байна.
Орон сууцныхан аргагүй ус зөөдөггүй, сав муутай гэдэг нь илт. Ус буцалгагч, будаа агшаагч, тогоо, данх, маёнизны сав , бүүүүр ундааны хуванцар сав хэд хэдийг барьчихсан ус авч байх.
Энд тэндээс ус зөөлгөчихсөн надад усанд гарах хэрэг байсангүй. Цонхоор хүмүүсийг харангаа хэдэн зураг дарав. 8 давхрын цонхоор ийм зураг харагдав.
Жижүүр эгч нар орцны үүдэнд цэцэг тарьсан нь цэцэглээд гэрлүүгээ орж гарахад урамтай гэж...
Жилийн 4 улирал ийм байдаг бол сайхнааа....
1 コメント:
hehe usaa avaarai gej.
huuhed baihad usnii tsistern gej us taraadag mashin baidag baisan. neg gudamjnii gol havid zogsoj baigaad l usaa avaarai geed l chignaaldaad unahaar ni hamag hashaanaas 2 bidonoo dunger dangar tachignuulaad l gardag baij bilee.
teruun shig yum boljde. gehdee bairnii zalhuu nuhduudiig haaya tegj hudulguund oruulj baih heregtei kkk.
jijuuruud tsetseg tarisan gesniig unshaad bayarlav. ovoo doo.
Post a Comment