Энэ жилийн наадам хуртай наадам боллоо. Зуслан дээр голдуу байсан болоод ч тэрүү нэлээн хүйтэн санагдлаа. Шорт, майк өмсөх боломж лав гарсангүй. Харин наадмын сүүлийн өдөр овоо нар гарлаа. Гэхдээ л салхитай, сэрүүхэн байлаа. Хотод бол нэлээн дулаахан байсан байх. Монголын маань зун их сэрүүхэн болж. Нар төөнөсөн, аагим халуун өдөр тоотой хэдхэн байсан санагдах юм.
Нээлт үнэхээр сайхан болсон. Аргагүй Дэлхийд ганцхан Монгол Наадам. (............ Нээлт бүгдээрээ үзсэн байлгүй дээ, бичихээс залхуурав хэхэ)
Наадмыг айраг, хорхоггүйгээр төсөөлөхөд бэрх. Айргаа уунгаа ТВ гээр наадмаа үзэж амрах ч бас нэг сайхан амралт.
Энэ жилийн наадмын нэг гоё нь төрийн далбаа байсан гэхэд хэлсдэхгүй байхаа. Төрийн далбаагаар гоёогүй машин, хүн 2 ыг наадмын талбай дээрээс бараг л олж харахгүй. Гар , нүүр гээд зуруулж болох бүх л газартаа зуруулсан байх. Зурах нь ч хурдан юм. Ердөө 2 хон минутад л зурчих юм. Наадаг, зурдаг гээд хэд хэдэн янз байх. Том багагүй зуруулж байгаа нь манай монголчууд нэлээн үндсэрхэг гэдгийг харуулах мэт.
Наадам дуусав уу үгүй юу, Төрийн далбаа маань энд тэндгүй хөл доор хог болон хөглөрөх нь харамсалтай, эмгэлэнтэй.
Энэ жилийн наадам хагас бүтэн давхцсан нь жаахан харамсалтай. Гэхдээ 3 хоног гэрийнхэнтэйгээ сайхан амарлаа. Маргаашнаас ажлын өдрүүд эхэлнэ. Гүйгээд байна даа.
Дараа жилийн Наадам даана чиг хол байна даа...
1 コメント:
Би наадмаар арай зуруулаагүй...гэхдээ наадаг далбаагаар гоёсон шүү
Post a Comment