22 June 2009 By: Ariuka

Машинтай ба машингүй байхын зовлон

Биднийг оюутан байсан үейг бодвол Улаанбаатарт маань автобус, микро, хувийн тэрэг нь нэмэгдээд автобусанд чихэлдэнэ, автобус дагаж гүйнэ гэдэг ойлголт алга болжээ. Үнэхээр авууштай, баярлууштай хэрэг.

Автобусанд суудалд суугаад л явна.
Чихэлдэхгүй нэг сайхан.
Хулгайчаас айж цүнхээ урдаа тэврэхгүй бас нэг сайхан.
Mөнгөө төл,төлөхгүй бол буу гэдэг хэрүүл сонсохгүй бас нэг сайхан.

Даана ч ...
Миний суудаг чиглэлийн автобус маш цөөн. Заримдаа бол 40 өөд минут ч хүлээнэ, нэг бол автобус дамжина. Өглөө бол хожигдохгүйн тулд ихэнхдээ дамжина. Хотын төвөөр микро автобус явуулахгүй гэснээс болоод манай ойр хавиар микро нь явахгүй нэг хэцүү. Өвөл бол даараад юун автобус хүлээх болох байх..

За за автобус хүлээж , дамжиж байхаар машинтай давхиад байяа гэж нэг бодно.
Ууг нь сайхан л даа, дуртай цагтаа дуртай тийшээгээ явчихна. Даарч, халж автобус хүлээхгүй сайхан.

Даана ч ...

"Граж" хамгийн том асуудал. Дээх нь үейн оросын угсармалууд бүгд гражгүй. Машинаа гадаа хонууляа гэхнээ хугайч нар нь зүгээр байлгахгүй. Толь энэ тэр гээд аваад явчихнаа. Дараа нь өөрийнхөө машины толийг эргүүлээд худалдаж авах болно. Толь бол юу ч биш, ахын маань машины моторыг нь аваад явчихсан байсан гэж байгаа.

Хэдэн жилийн өмнөөс угсармалынхан контенер авч граж болгон ашиглах болсон. Ямар ч байсан машиндаа хонох хэрэггүй болсон. Гэтэл тэрнийг нь хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлж байна гээд бүгдийг нь хураачихсан.
Энэ нь хотын өнгө үзэнжинд сайнаар нөлөөлсөн. Ядаж л контенер тойруулж шээж баадаг, хог хаядаг асуудал алга болсон.

Эсрэгээрээ Хулгайч нарыг өөхшүүлсэн хэрэг болсон. Гражгүй маниус яахав гаднаа хонуулна, хулгайч нар бөөн баяр.

Хотын захиргаа гражны асуудлыг шийдчихээд контенеруудыг цэгцлэх ёстой баймаар. Хотын захиргаа хулгайч нарын талд байдаггүй л байлтай хэхэ.

Зун ч яахав задгай гражад тавьчихна, сарын 30000 орчим төгрөг.
Гэхнээ өвөл чинь 1 машин дулаан гражад хонуулахад 4000-6000 төгрөг, сард ойролцоогоор 150000 төгрөг болно. Ядаж байхад Монголын өвлийн уртыг яана.

Ингээд л бодно доо, машинтай явах нь дээр үү, машингүй явсан нь дээр үү ??? гээд л ...

Mашинтай байх нэг кэцүү, машингүй байх бас нэг кэцүү.

Их хотын зовлон юм болов уу хэхэ.

3 コメント:

Anonymous said...

Даанч

Java said...

zohitsuulaad l baijde. :)

Chingundorj said...

hehe, bas boddog l bodol bna