Зуны олимпын АЛТ-нуудаас хойш ингэж их сэтгэл хөдөлсөн нь бараг үгүй байхаа. Сэтгэл хөдлөөд барилдааны бичлэгээ дахин дахин үзээд сууж бна.
”朝青龍は帰ってきました”
Д.Дагвадорж Японы мэргэжлийн сумо-д 23 дахь удаагаа түрүүлж, үзэгч дэмжигч олноо баярлууллаа.
Энэ сарын барилдаанд оролцох уу? үгүй юу? гэж нэлээн хэл ам болсон аврага маань 14 давж түрүүллээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр NHK-д өгсөн ярилцлагадаа аврага маань их сэтгэл хөдлөж байгаа нь харагдсан. Хөгжөөн дэмжигч Монголчууддаа зориулж мэндчилгээ дэвшүүлсэн нь тун их сэтгэл хөдөлгөлөө.
"Тэнгэрт тэтгэгдсэн Монголын ард түмэн та бүхэндээ маш их баярлалаа. Аврага нь өшөө олон та нарыгаа баярлуулнаа. Баярлалаа".
Зүгээр үзээд сууж байж тэссэнгүй хэдэн зураг дарлаа. Сэтгэл хангалуун байгаа нь нүүрэндээрээ харагдаж байгаа биздээ хэхэ.
Аврагадаа улам улам их Амжилт хүсъе!
2 コメント:
saihan turuuljee. chi ch goyo zurag avchihaj. :)
neeree ih setgel hudulsun shu avragadaa amjilt husie!!!
Post a Comment