25 December 2008 0 コメント By: Ariuka

Merry Christmas

Ууг нь бол Есүс Христ-ийн мэндэлсэн өдөр гэдэг шиг санагдаж бна. Тэгэхээр Кристиан-ууд л тэмдэглэх баяр юм шиг санагдав ч эдүүгээ энэ баярыг тэмдэглэдэг улс орон гэж маш цөөхөн болжээ.

Саяхан Ротари-гийнхаа Christmas party-д оролцлоо. Хажууд сууж байсан ах асууж бна.
Ах -Монголд энэ баярыг тэмдэглэдэг үү?
би -Тэмдэглэдэг
Ах - Aан монгол чинь крист-ийн шашинтай билүү?
би- Үгүй ээ, будда шт.
Ах- тэгээд яагаад???? гэсэн хажуугаас бас нэг ах
-Одоо чинь будда нь ч бай, крист нь ч бай Chirtsmas тэмдэглэдэггүй улс орон гэж бараг бхгүй шт. Тээр харахгүй Сүзүки сан( лам хүн л дээ) хүртэл тэмдэглэх гээд ирчихсэн бхад гээд бөөөн инээдэм болов.

Chirtmas -аа гэж. Улс орон , шашин шүтлэг хамааралгүй дэлхий дахины баяр болжээ гэхэд буруудахгүй бхаа хэхэ.
Блогт минь морилсон танд ч бас Merry Christmas

Christmas   graphics for hi5 comments
Christmas hi5 Comments
21 December 2008 6 コメント By: Ariuka

Эмэгтэй хүнийг юутай зүйрлэж болох вэ???

Саяхан ТВ гээр сонссон юм л даа. Сонин санагдаад...
Эмэгтэй хүн, X'mas-ын торт 2т нэг адилхан чанар байдаг гэнэ.
X'mas-ын торт гэвэл 12 сарын 24, 25 нд хамгийн их гүйлгээтэй байдаг. 25 наас хойших торт бол зарагдаагүй үлдсэн торт 売れ残り.食べれることは食べられる。
Эмэгтэй хүн 24, 25 насандаа хамгийн их гэрэл гэгээтэй, тортоор хэлбэл эрэлттэй үе. 26 гаас дээш насны эмэгтэй тортоор хэлбэл зарагдаагүй үлдсэн 売れ残り гэнээ.хэхэ
17 December 2008 3 コメント By: Ariuka

Birthday cake.


Төрсөн өдрөөсөө нэг өдрийн өмнө найзаасаа төрсөн өдрын торт авлаа. Эмэгтэйчүүд чихэрлэг зүйлд дуртай гэж үнэн бхаа хэхэ. Бараг талыг нь ганцаараа идчихлээ.



Өнөөдрийн торт урд жилүүдийнхээс нэг л өөр. Юу нь вэ гэвэл лаа нь. Урд жилүүдэд 2? ширхэг лаа зоогоод бүгдыг нь асаах гээд л, эхнээсээ хайлчих гээд л байдаг бсан чинь. Энэ жилийнх тоон лаа. 2 хон ширхэг. Яаж тортон дээр 2? ширхэг лаа зоодын, Торт хөөрхий гэж хэлүүлэх шиг л болоод явчихсан xэxэ.

Oлон лаа асааж , олон лаа нэг дор үлээх гэхгүй амар ч юм уу.
Хөгширнөө гэж ...

Хоккайдоо Цасны баяр

Анх япон хэл сурч байхад багш маань Хоккайдоогын цасны баярын зурагтай ил захидал өгч бсан юм. Тэр үеэс л үзэх юмсан гэж бодсон..... хэдэн ч жил өнгөрсөн юм бүү мэд. Үзэж амжаагүй л явна.

Энэ удаагийнх 2 сарын 5 наас 11 ны хооронд зохион байгуулагдах юм бна.
Яаж ийж бгаад заавал үзнэ, гээд нүдээ аниж бгаад Хоккайдоо явах онгоцны билет авчлаа. Хоккайдоод амьдардаг Монголчууд нийлж мөсөөр гэр баридаг гэсэн энэ жил барих болов уу? 2月が楽しみ。

Одоо 2 сараа хүлээгээд л янз бүрийн гэнэтийн ажил битгий гараасай гээд л залбираад бна даа.
Цасны баярын зураг. Нэтээс хуулав.

13 December 2008 1 コメント By: Ariuka

Миний дуртай дуу

Энэ дуунд би их дуртай.
Монгол харихад "нэг хүн" өдөр бүр майлээр энэ дууг явуулсаар байгаад дуртай болгочихсон хэрэг л дээ.
Гэнэт сонсмоор санагдаад.
12 December 2008 1 コメント By: Ariuka

Бүүвэйн дуу 天の子守歌  夏川りみ

Дуучин Оюнтүлхүүрийн дуулдаг "Бүүвэйн дуу"г Японы дуучин Нацукава Рими дуулсан бна. Гоё дуулжээ, сонсоод үзээрэй.
Ая Оюунаа
Үг Эрдэнэцэцэг
Орчуулга Фүжикоo Юкисүкэ.


翼を風に乗せて
一羽の鳥が行く
その目を北へ向けて
ひたすら はばたいて
ブェーブェー 北が恋しいと
ブゥーブェー 夢で泣いている

翼に希望(夢)を乗せて
南あこがれて
まぶしい空だけど
心はなじめない
ブェーブェー 北が恋しいと
ブゥーブェー 夢で泣いている
ブェーブェー 北が恋しいと
ブゥーブェー 夢で泣いている

翼は疲れきって
涙が羽根を濡らす
はるかな北の空に
優しく抱かれたい

ブェーブェー 北が恋しいと
ブゥーブェー 夢で泣いている
ブェーブェー 北が恋しいと
ブゥーブェー 夢で泣いている

夢で泣いている
夢で泣いている

Human Clone = 4-н "БИ"

Шинжлэх ухаан хөгжөөд юул бол юуг хувилаад бх шиг. BIOHAZARD3 гэж кино байдаг даa. Гол дүрийн бүсгүйг хэдэн мянга хувилчихсан бдаг.
Болдогсон бол өөрийгөө хэд хэд хувилчих юмсан гэж боддоо л доо. Сүүлийн үед юм юм давхцаад ганц бие хаана нь ч хүрдэггүй. 3,4 н "БИ" байвал яг болох гээд . Нэг иймэрхүү ⇓
Үнэхээр хүнийг хувилж байна уу? Сониуч зан хөдлөөд нетээр хайлаа. Ууг нь бол чадахгүй юм биш шиг байна, хориглосон хуулыг нь л хүчингүй болгочихвол ч хэхэ.
Шинэ жил дөхөөд хаасайгүй Christmas Party болоод, яагаад ч юм минийх бүгд давхцчихаад. Хэдэн Christmas Party л нэг өдөр давхацсан бол ч бас яаяа гэхэв гэхнэээ төрсөн өдөртэй минь давхцаад байх юм. Дээр нь бүүр 最悪 зарим нь Токёод, зарим нь Точигид шүү. Нэгээр нь халит ороод нөгөө рүү нь гүйгээд гэх арга ч байхгүй. Нэг рүү нь явахад л 3, 4 цаг болчихно.
Хэдэн Christmas Party, Birthday л биз, пялахыг нь пялаад очихыг нь очлоо гэхнээ маргааш нь дипломын ажлаа хураалгах ёстой.
Бие 4 хувилаад 3 party-нд очоод, үлдсэн нэгийг нь гэртээ дипломоо дуусгаад маргааш хураалгачихаарай гээд үлдээх юмсан хэхэ.
Ингэж дэмийрч суухаар дипломоо хурдан дуусгахгүй бол . . . . .
2 December 2008 4 コメント By: Ariuka

Xогны өдөр

Маргааш долоо хоногт ганцхан шатдаггүй хогны өдөр. Маргааш эрт босч хаяхгүй бол ирэх долоо хоногын лхагва хүртэл волкон дээрээ хадгалах болно.
Хогны өдөр гэхээр монголоос ирсэн хүмүүс гайхаад байдын. Гайхах нь аргагүй л дээ. Монголд ямар ийм өдөр байх биш. Дуртай өдрөө хогоо гаргаад л хаячихна. Шатдаг шатдаггүй гэж ялгах ч хэрэггүй, бүгдийг нь цуг хаяна. Амар шүү.

Анх ирэхэд дээд күрсийн эгч баахан уут авчирч өгвөө. Шар, ногоон цагаан, өнгөгүй гээд л өнгө алагласан уутнууд. Юун уут вэ? гэсэн чинь Xогны уут гэнэ. Хогны уут? Xогны уут гэхэд дэндүү гоё хэхэ. Хайран гэмээр.
Дээр нь бас нэг цаас өглөө. Хэзээ ямар хог хаях тухай гэнэ. Бүүр нүд орой дээрээ гарчихсан.Хогоо дуртай өдрөө гаргаад хаячихаж болохгүй юм уу?
Шатдаг хогоо шар уутанд хийгээд пүрэв гаригт, шатдаггүй хогоо өнгөгүй уутанд , шил шаазанг ногоон уутанд, төмрөн зүйлсийг цагаан уутанд хийгээд өглөө 8 аас өмнө хогын цэг дээр аваачиж хаяаарай гэдэг юм байна. Толгой бүүр эргэчихсэн. Энэ юу яриад байнаа??? их гайхсан. Ингээд хэдэн өглөө ажиглахаар шийдэв. Өглөө эрт босоод цонхоор харсан хүмүүс шар ууттай юм бариад хогын цэг рүү явж байна. Дараа өдөр нь ногоон ууттайг. Сая л ойлгов хэхэ. Ингээд хог ялгах ажилд суралцах хэрэгтэй боллоо.
Хамгийн дургүй зүйл маань хогын уут авах. Авах гэдэг маань худалдаж авахыг хэлж байгаа юм шүү. Хаяхын тулд худалдаж авах гэж үү??? Тэгээд тэр нь үнэтэйг нь яанаа. Нэг төрлийн хогнийх нь 200 ен(2000 төгрөг). Олон төрлийг авахаар явж өгнө дөө мөнгө. Хаа очиж токёо хавицаа гайгүй юм аа. Энгийн дэлгүүрийн уутанд хийгээд л хаячихна. Уут авах хэрэггүй бөөн баяр.
Маргааш хуванцар хогны өдөр. Ундааны савнуудынхаа шошго, тагийг нь аваад хаяхад бэлдчихлээ. Маргааш эрт босохгүй бол!

Энэ  нөгөөдөр хаях хог↓ xэxэ.