Харих дөхөх тусам л санаад байх юм аав ээж 2-ыгоо. Ирэхэд нь авхуулсан зурагнуудаа жаал үзлээ. Цагаан сар, xонхны баяр, нүүдэл суудал, ээж маань анх удаагаа далай үзэж яг л жаахан хүүхэд баярлан хөөрч бгаа нь нүдэнд илхэн. Ингээд зүгээр суухаар , дараа нь үзэхэд ч сайхан санагдаад эвлүүлэг хийлээ.
Ээжийнхээ хамгийн дуртай дууг нь орууллаа. Тэртээх 9,10 аад жилийн өмнө төрсөн өдрөөрөө ээжийгээ баярлуулах гэж FM ээр дуун мэндчилгээ хүргэж бсан нь энэ дуу юм. Тэрнээс хойш ээж маань энэ дуунд их дуртай, үгийг нь заагаад өг гэж хэдэн өдөр "шаналгасан". Aaн бас Keyboard-н дээр дарж сурна гэж хэдэн шөнө аавыг унтуулаагүй гэсэн. Аав ээжтэйгээ уулзалгүй жил боллоо, гэртээ харилгүй 2 жил боллоо. Хэдхэн хоноод цагаан сараар аав ээждээ нисээд очно. ямар гоё вэ.
1 コメント:
Post a Comment