30 July 2015 0 コメント By: Ariun Ts

Брокли цэцэгт байцаа

Сонирхол нэгтэй япон эгч маань японоос ийм үр авчруулж өглөө.
Цэцэгт байцаа хүүхдэд хамгийн сайн витаминлаг ногоо гэдэг болохоор шууд л тарьж үзлээ.
  Хүнсний ногоог хөрсөнд тарьдгийг бүгд мэддэг ч энэ арй өөр.  Хөрс шороо хэрэггүй. Хавтгай том сав, хөвөн ус бэлтгэнэ. Гэрт чимэглэл болгосон ч болно. Тийм болохоор би шилэн сав сонгосон. 


Хөвөн даавуугаа дэвсэж усаар нойтон болгоод үрээ жигдхэн цацаад л гүйцээ.Үүнийгээ харанхуй газар 5-6 хонуулна. Өдөр бүр ус шүршиж чийглэнэ.



 7 дах хоногоос наранд гаргаж ногооруулна. Ингээд л идэхэд бэлэн. Хөрсөнд тариагүй болоод ч тэр үү идэхэд нэг л сонин...


Хүлэмжтэй болсоон.

Энэ 3 маань надад  хүсэн хүлээсэн хүлэмжийг минь барьж өгсөн. Ургацаа хураах ч дөхөж л байна. 
                         
                             Помидорныхоо үрсэлгээг суулгаад хүлээгээд  л хүлээгээд л...
2 хөөрхөн үр минь услах ажилдаа жигтэйхэн үнэнч. Ийм хөөрхөнүүд услахаар ургалгүй яахав. Помидорнууд эхнээсээ гарч эхэллээ.



2 үр минь  олоод харчихвал томорч улайхаас нь өмнө түүчих  байх даа.