10 April 2015 0 コメント By: Ariun Ts

Үрлэн помидоооооор

Шинэ зүйл туршиж үзмээр санагдаад,,,  Үрлэн помидрны үр авсан.

                  Үрээ усанд дэвтээж, хатаагаад  дулаан газар соёолтол нь байлгана. 2015.04.06

Соёлохоор нь тус тусад нь саванд хийгээд үндэслүүлнэ. Үндсэлэхээр нь талбайдаа шилжүүлнэ.
2015.04.11
  

                                                  2015.04.14

Тэгээд л ургацаа хүлээнэ дээ. 2 жижигхэн үр маань боловсрохоос нь өмнө түүчих л байх л даа. Гэхдээ л үзэхээр шийдсэн.

7 April 2015 0 コメント By: Ariun Ts

Сүүт минь хурдан ургаарай.


Би сүүт тарих гээд эгчийнхээсээ үрсэлгээ авчраад томоо саванд суулгачихав. Сүүт их өндөр ургадаг болохоор тэр л дээ. 


Ээж маань энэ том саванд ийм жижигхэн цэцэг суулгалаа гээд хажууд нь нэг ширхэг сармисны хумс булчихсан. 

Гэтэл хэдхэн өдрийн дараа сармис модноос минь өндөр болов. Сармисныхаа дээрээс нь тайрсан ч дахиад л модноос минь өндөр болчихлоо. 
Сүүт минь хурдан сармиснаас том болооорой.

Тасалгааны цэцэг 2

Өмнөх "зураг авалт"анд орж амжаагүй цэцэгнүүдийнхээ зургийг авлаа.
Чоёо.
Өвөл сунаад навч нь уначихаар нь тайраад тайраад ийм жижигхэн болсон. Саглайгаад сайхан ургана даа.
Хайтан ( Надад 2 өөр төрлийн хайтан байгаа)
Мөнхрөө
 Уданбор

Хүлэмж хүлэмж жижигхэн хүлэмжтэй болноооо.

Энэ жил зуслангийнхаа хашаанд өөр шигээ жижигхээн хөөрхөөн хүлэмжтэй болно гээд шийдчихсэн. Хүлэмжиндээ улаан лооль өгөрцийний хэдэн буттай болоод зунжингаа шинэхэн ургацаа хурааж идээд л. Хүлэмжээ тойруулаад мандлын цэцэг тарина. Гоё биш гэж үү.  
Улаан лооль, өгөрций 2-г цуг тариж болдоггүй гэсэн. Тусгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй болох байх. Жижигхэн авсаархан хүлэмж нэлээн судаллаа. 
Хамгийн их таалагдаад байгаа хүлэмж :
Хийхэд амар, хямд төсөр матералаар хийчих юм шиг санагдаад санаанд багтаад байгаа.

 Энэ  ч бас боломжийн санагдаад байгаа.

Матералыг нь авч байгаад ах нарыгаа гуйна даа ;)


6 April 2015 0 コメント By: Ariun Ts

Тасалгааны цэцэг Ногоон гэр 1

Хүн бүр ногоон дэлхийнхээ төлөө хүн бүр санаа зовж, өөр өөрийн чадах зүйлээ хийдэг болжээ. Би ч бас юугаар дутах вэ, гэрээ НОГООН болгохоор шийдлээ.  Сүүлийн үед Тасалгааны цэцэг их сонирхох боллоо. Цонх маань нарлуу харсан болоод ч тэрүү цэцэгнүүд маань нарны илчинд сайхан ургаж байна.
Өвөлжин унтсан цэцэгс маань эхнээсээ сэргэж өнгөө засан дэлбээгээ нээн хавар цагийг гэрт минь авчирч, гадаа хүйтнийг мартуулна. Сонирхол маань дийлээд нэлээн хэдэн шинэ гишүүнээр бүл нэмлээ. Хэзээ бундуйлах бол гэхээс хараагаа салгаж үл чадна.

                Эгчийнхээсээ хулгайлсан Молочая Хосын цэцэг
     Хайтангаас маань ягаан цэцэг гарах гэж байгаа.
                                      Зузаахай
               Гоодаль, Манай гэрийн шинэ гишүүн
               Нөмөргөнө. Энэ маань бас шинэхэн гишүүн.
  Мандлын цэцэг үрслүүлж байгаа нь. Их олон төрлийн цэцэг гарах байх.
    Минт буюу гааны үрсэлгээ. Их удаан үрсэлдэг бололтой.
Орос сарнай,  Чоёо гийн үрсэлгээ