23 July 2009 0 コメント By: Ariuka

いつしか晴れるよ どんな空でも


いつしか晴れるよ 沈んだその気持ちも
重なる メロディー 君も君も君もおいでよ
僕等はおんなじ 言葉を持ってる
辞書には載らない 音にだけ乗せて交わせるメッセージ



コブクロ どんな空でも
作詞:小渕健太郎 作曲:小渕健太郎
いつしか晴れるよ どんな空でも
僕等はおんなじ 光を分け合ってる

探し続けてた場所に 何にも無かったけど
それが何だ? だって宝箱の在り処なんて
始めからわかりっこ無い

世界のどんな不思議より どんな奇跡より
こうして君と出会えた事が
どれだけ 不思議な出来事か

いつしか晴れるよ どんな空でも
僕等はおんなじ 光を分け合ってる

流れる時代のスピードは 日増しに上がってゆくけど
気持ちばかり先走って大事な自分を 置いてきぼりにしないで

脳みそじゃ感じ取れないもの この心だけが感じ取るもの
世の中には 沢山 有りすぎて
やせ細ってしまいそうさ すり減ってしまいそうさ
それでも 心は騙せない

いつしか話せる どんな人とでも
重なる メロディー 君もおいでよ
僕等はおんなじ 言葉をもってる
辞書には載らない 音にだけ乗せて交わせるメッセージ

世界はおんなじ過ちを繰り返すけど
君にはおんなじ涙は もう 流させはしないよ
どんなに大きな温もりの中より
愛する人の小さな手を 握っていたいものさ

いつしか晴れるよ どんな空でも
僕等はおんなじ 光を分け合ってる
明日は晴れると 君が言うから
予報は雨でも 晴れる気がするよ

いつしか晴れるよ 沈んだその気持ちも
重なる メロディー 君も君も君もおいでよ
僕等はおんなじ 言葉を持ってる
辞書には載らない 音にだけ乗せて交わせるメッセージ

いつしか話せる 重なるメロディー
僕等はおんなじ いつしか晴れるよ
15 July 2009 0 コメント By: Ariuka

Баярлууштай мэдээ.

Дэлхийн банк дэлхийн улс орнуудийн 1 хүнд ноогдох GDP гээр тус орны амьдралын төвшинг тодорхойлдог юм байна.

Манай улсын хувьд 2008 оны нэг хүнд ноогдох GDP 1640 $ болсноор дундаж төвшинтэй орнуудын тоонд багтах болжээ.
Энэ төвшинд Хятад, Индонэйз, Энэтхэг, Виетнам ... зэрэг улсууд орнууд багтдаг юм байна.

Дунд төвшинд 1 хүнд ноогдох GDP нь1500$ оос дээшхи орнууд багтдаг гэнэ. Манай улс анх удаа дундаж төвшиний орнуудын эгнээнд багтаж байгаа нь энэ гэнэ.

Манай улсын GDP маш хурдацтай өсч байгаа. 2003 оныхоос дариу 5 дахин ихэссэн гэсэн тоо ч байдаг.
Энэ хурдаасаа өсвөл хэдхэн жилийн дараа манай улд дээд зэргийн улсын тоонд багтах байхаа.

Дашрамд нь 1 хүнд ноогдох GDP-гээр Люксэнбүрг - 50764$, Америк -36040$, Япон - 31277$ оор тэргүүлж байна.
13 July 2009 1 コメント By: Ariuka

Нартай, хуртай, Төрийн далбаатай наадам

Энэ жилийн наадам хуртай наадам боллоо. Зуслан дээр голдуу байсан болоод ч тэрүү нэлээн хүйтэн санагдлаа. Шорт, майк өмсөх боломж лав гарсангүй. Харин наадмын сүүлийн өдөр овоо нар гарлаа. Гэхдээ л салхитай, сэрүүхэн байлаа. Хотод бол нэлээн дулаахан байсан байх. Монголын маань зун их сэрүүхэн болж. Нар төөнөсөн, аагим халуун өдөр тоотой хэдхэн байсан санагдах юм.

Нээлт үнэхээр сайхан болсон. Аргагүй Дэлхийд ганцхан Монгол Наадам. (............ Нээлт бүгдээрээ үзсэн байлгүй дээ, бичихээс залхуурав хэхэ)

Наадмыг айраг, хорхоггүйгээр төсөөлөхөд бэрх. Айргаа уунгаа ТВ гээр наадмаа үзэж амрах ч бас нэг сайхан амралт.

Энэ жилийн наадмын нэг гоё нь төрийн далбаа байсан гэхэд хэлсдэхгүй байхаа. Төрийн далбаагаар гоёогүй машин, хүн 2 ыг наадмын талбай дээрээс бараг л олж харахгүй. Гар , нүүр гээд зуруулж болох бүх л газартаа зуруулсан байх. Зурах нь ч хурдан юм. Ердөө 2 хон минутад л зурчих юм. Наадаг, зурдаг гээд хэд хэдэн янз байх. Том багагүй зуруулж байгаа нь манай монголчууд нэлээн үндсэрхэг гэдгийг харуулах мэт.
Наадам дуусав уу үгүй юу, Төрийн далбаа маань энд тэндгүй хөл доор хог болон хөглөрөх нь харамсалтай, эмгэлэнтэй.


Энэ жилийн наадам хагас бүтэн давхцсан нь жаахан харамсалтай. Гэхдээ 3 хоног гэрийнхэнтэйгээ сайхан амарлаа. Маргаашнаас ажлын өдрүүд эхэлнэ. Гүйгээд байна даа.

Дараа жилийн Наадам даана чиг хол байна даа...

Би монголоороо гоёдог. Ш.Гүрбазар

Наадмын нээлтэн дээр Гүрбазар гуай энэ шүлгээ уншсаныг хүн бүр мэдэж байгаа байхаа. Гоё шүлэг шүү, Сонсож амжаагүй нэг нь тухлан сонсоорой.

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог
http://biirbeh.com

2 July 2009 2 コメント By: Ariuka

自分探しの旅 ... Эхлэл

いったいいくつだから今から自分探すの?гэж асуух, бодох нэгэн байх л байх.

Шинэ орчин, шинэ амьдралд орсноо далимдуулаад шинээр амьдраяa. Өөрийгөө өөрчлөе, Өдий хүртэл хикизүттэ кита зүйлүүддээ ч цэг тавьж огт өөрөөр , шинээр амьдрая гэж бодогдох боллоо.
Энэ бас хүний амьдралын нэгээхэн үе юм болов уу даа. Бүү мэд.

Tийм амархан өөрчилчих зүйл биш байх л даа. Гэхдээ "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж үг ч байдаг. Лав л оргүй хоосон үг биш.

Ямар ч байсан зорилгоо хүрнэ гээд үзээд алдана даа.

Над шиг ингэж бодож бсан, ийм замыг туулсан хүн байвал туршлагаасаа хуваалцаарай ..... гэж.

Ажлын өдрүүд ямар хурдан өнгөрдөг юм бэ. Нэг мэдэхнээ маргааш баасан гараг. Долоо хоног дууслаа.
Ажилд орсноос хойш цаг хугацаа аймаар хурдан өнгөрч бна...Нэг бодлын зүгээр ч юм шиг. Нөгөө бодлын.... ちょっと待って, 早すぎる、ついていけないょ гэмээр...