Саяны нэг орой УБ-д нэлээн бороо орлоо.
Ордоггүй бороонд баярлаад унтсан чинь.....
Унтаж байсан гэнэт усны чимээ дуулдаад бослоо. 00 өрөө, баннруу маань ус хүрхрээ шиг л цутгаж байна.
Юу болов гэхийн завдалгүй хонх дуугарав. Очтол доод айлын ах танайх ус алдаад байна гээд зогсож байна. Дээд айл дахиад л ус алдлаа гээд уур хүрээд очсон дээд айл бас усандаа автаад ... тэрүүхэн тэндээ үер болж байна.
Айлууд босоод гадаа коридороор хүмүүс бужигнаад , лифтний дуу сонсогдоод ,,,
Тэгж байтал манаач эгч ирэв. Яриагаар нь бол саяхан дээврийн засвар хийсэн хүмүүс усны хоолойг нь битүүлчихсэн бололтой гэнэ.
Энд тэндгүй хувин сав тослоо. Aлчуураар арчаад дийлэгддэггүй, хогийн тосгуураар хутгаад л хувин руу , хутгаад л хувин руу.
Тэгж байтал гадаа коридорын ус халиад хаалгаар ус орж ирдэг болов. Аав 00 ын өрөөнийхөө усыг, би үүднийхээ усыг арчихыг нь арчаад л , хутгахыг хутгаад. . .
Xөл даараад оймс , гэрийн шаахай өмсөх ч хэрэггүй... Аргаа бараад усны гутлаа гаргаж өмслөө. Энд тэндгүй шал пал шал пал ...
Хүрхрээний маань ус овоо татраад ирэв. Сая л ухаан орж цаг харсан 5 нэлээн дөхөж байна. Гадаа ч гэгээ орж байна.
Энд тэндгүй алчуур тавиад унтахаар хэвтлээ.
Ингэж хариуцлагагүй ах нарын ачаар шөнөжин усны гуталтай ус арчиж хонов.
Ах нар өнөөдөр ирж усны хоолойныхо бөглөөсийг гаргасан гэнэ. Одоо бороонд санаа зоволтгүй сайхан амрана даа.
Дэлхий дулаарлаа л гэх,,,, Гадаа аймаар хүйтэн л байх юм . Хурдан дулаараасай. Зун болоосой.
Машинтай ба машингүй байхын зовлон
Биднийг оюутан байсан үейг бодвол Улаанбаатарт маань автобус, микро, хувийн тэрэг нь нэмэгдээд автобусанд чихэлдэнэ, автобус дагаж гүйнэ гэдэг ойлголт алга болжээ. Үнэхээр авууштай, баярлууштай хэрэг.
Автобусанд суудалд суугаад л явна.
Чихэлдэхгүй нэг сайхан.
Хулгайчаас айж цүнхээ урдаа тэврэхгүй бас нэг сайхан.
Mөнгөө төл,төлөхгүй бол буу гэдэг хэрүүл сонсохгүй бас нэг сайхан.
Даана ч ...
Миний суудаг чиглэлийн автобус маш цөөн. Заримдаа бол 40 өөд минут ч хүлээнэ, нэг бол автобус дамжина. Өглөө бол хожигдохгүйн тулд ихэнхдээ дамжина. Хотын төвөөр микро автобус явуулахгүй гэснээс болоод манай ойр хавиар микро нь явахгүй нэг хэцүү. Өвөл бол даараад юун автобус хүлээх болох байх..
За за автобус хүлээж , дамжиж байхаар машинтай давхиад байяа гэж нэг бодно.
Ууг нь сайхан л даа, дуртай цагтаа дуртай тийшээгээ явчихна. Даарч, халж автобус хүлээхгүй сайхан.
Даана ч ...
"Граж" хамгийн том асуудал. Дээх нь үейн оросын угсармалууд бүгд гражгүй. Машинаа гадаа хонууляа гэхнээ хугайч нар нь зүгээр байлгахгүй. Толь энэ тэр гээд аваад явчихнаа. Дараа нь өөрийнхөө машины толийг эргүүлээд худалдаж авах болно. Толь бол юу ч биш, ахын маань машины моторыг нь аваад явчихсан байсан гэж байгаа.
Хэдэн жилийн өмнөөс угсармалынхан контенер авч граж болгон ашиглах болсон. Ямар ч байсан машиндаа хонох хэрэггүй болсон. Гэтэл тэрнийг нь хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлж байна гээд бүгдийг нь хураачихсан.
Энэ нь хотын өнгө үзэнжинд сайнаар нөлөөлсөн. Ядаж л контенер тойруулж шээж баадаг, хог хаядаг асуудал алга болсон.
Эсрэгээрээ Хулгайч нарыг өөхшүүлсэн хэрэг болсон. Гражгүй маниус яахав гаднаа хонуулна, хулгайч нар бөөн баяр.
Хотын захиргаа гражны асуудлыг шийдчихээд контенеруудыг цэгцлэх ёстой баймаар. Хотын захиргаа хулгайч нарын талд байдаггүй л байлтай хэхэ.
Зун ч яахав задгай гражад тавьчихна, сарын 30000 орчим төгрөг.
Гэхнээ өвөл чинь 1 машин дулаан гражад хонуулахад 4000-6000 төгрөг, сард ойролцоогоор 150000 төгрөг болно. Ядаж байхад Монголын өвлийн уртыг яана.
Ингээд л бодно доо, машинтай явах нь дээр үү, машингүй явсан нь дээр үү ??? гээд л ...
Mашинтай байх нэг кэцүү, машингүй байх бас нэг кэцүү.
Их хотын зовлон юм болов уу хэхэ.

Subscribe to:
Posts (Atom)