30 November 2008 4 コメント By: Ariuka

Амралтын өдрийн өглөөний цай

Амралтын өдрийн өглөө, яарч сандрах юмгүй болохоор тухтайхан өглөөний цайгаа бэлдлээ.

Масло, элсэн чихэр өндөг, гурилаа нийлүүлж хутгана, Сонирхлоороо үзэм, банана зэрэг жимс хийж болно. Би жаахан үзэм хийсийн.
Тэрийгээ хэвэндээ хийгээд 180 хэмийн халуунд 20-25 минут шарна.

いただきま~す!

Өчигдөр Акихабара-гаар жаахан тэнэв. Урд нь ч нээг их орж бгаагүй болохоор анзаараагүй мэдээгүй бсан юм болов уу? Эсвэл сүүлийн үед ийм болсон юм болов уу. Худалдагч нар нь шар, хар, бор, ази, европ гээд л бүгд гадаадууд байх юм. Худалдан авагч нь хүртэл бүгд гадаадууд. Бид 2 ч бас хэхэ. Хаашаа л харна бор, шар хар, цагаан хүмүүс. Япон хүн огт харагдсангүй. Орос, англи, франц, хятад, солонгос гээд л . . . . . японоор яриж бгаа хүн нэг ч алга. Гадаад оронд явж байгаа юм шиг санагдлаа. Уугаасаа л гадаад оронд байгаа л даа. Гэхдээ ... Японоос гараад өөр улсад ирчихсэн юм шиг санагдсан.
29 November 2008 3 コメント By: Ariuka

Японы намар

Точигигын очих дуртай газруудын маань нэг. Дугуйгаар цаг хиртэй жийж очно. Очоод гома зайрмаг нь ямар гоё гээч. Бүтэн цаг дугуй жийснийг ч хэлэх үү, үнэхээр гоё шүү.
2 жилийн өмнөх зурагнууд. Энэ жил кооё (намрын навч улайж, шарлаад өнгө алагласан бдал= кооё гэж яридаг юм )үзэх гээд чадсангүй. Үзмээр санагдаад зурагнуудаа харж жаахан суулаа хэхэ.







23 November 2008 3 コメント By: Ariuka

Амралтын өдрөөр 1

Өнөөдөр овоо жаахан зав гарч Вимочдынхоо зохион байгуулсан Улс тунхагласаны баяраар халит ороод, тэндээсээ Шинжюкүгээр жаахан тэнэв. Хаа сайхгүй шинэ жилийн уур амьсгал ороод гоё бна шүү. Гэрэлтүүлэг, янз бүрийн хөшөө баримал харж жаахан баяслаа. Хэдэн зураг авснаа энд тавилаа.







22 November 2008 1 コメント By: Ariuka

"Wall-E" Disney Pixar


Саяхан Disney Pixar "WALL E" үзлээ. "Хөөрхөн" гэхээс өөр хэлэх үг олдохгүй бна.
Киноны гол баатар нь 29-р зуунд ганцаараа үлдсэн хог цэвэрлэгч робот Wall E. Гэхдээ зүгээр нэг робот биш. Хүнтэй адилхан дурлаж, гомдож, баярладаг өвөрмөц робот. Хог цэвэрлэх нь Wall E ийн үүрэг. Хог цэвэрлэхдээ өөрт таалагдсан "Хог"оо "гэр"тээ аваачина. Гэртээ зөндөө цуглуулгатай. Түүнд халбага сэрээ, бөгжний сав, бөөрөнхий гэрэл гээд янз бүрийн зүйл бий. Ажлаа тараад гэртээ хариж амарна. Зүгээр нэг амрахгүй ээ, видео үзэж амарна. Тэр видеонд уянгын дуу яваад л хосууд гар гараасаа барилцаж гарна. Мань Wall E бас түүнийг дуурайх ч түүнд хос нь бхгүй.

Тэгж байтал нэг өдөр өө сөвгүй цав цагаахан EVE гарч ирнэ. Мань эр дурлачихнааа. Даана ч Eve маань мань Wall E- ийг тоож xарахгүй. Дайсан шиг л харьцана. Уйгагүй гүйсний эцэст арай гэж найзууд болно. Мань Wall E бөөн баяр. Гэртээ аваaчиж хамаг цуглуулгаа үзүүлээд л ,,,


за за цааш нь кино театрт үзээрэй. Ёстой "Хөөлхөн" хүүхэлдэй.