Японоос нээг их ялгарах зүйлгүй яваад хэрэггүй гэдэг үгийг хэдэнтээ сонссон ч, зөрүүд зан мaaнь дийлээд Со улсыг зорилоо. Онгоцны зардал их хямд юм. 2 талдаа ердөө 12500 эн.Дээр нь Наритагийн тах 10000 эн.
Mонголчууд ихтэй гэсэндээ монгол хоолны газар хаасайгүй байх юм. Тэнд нь монголчууд ажиллаж монголчууд л хооллох гэж ирнэ. Монгол дэлгүүр хүртэл байх юм. Өгөөжийн боорцог, Мах импэксийн хиам, Чингис архи, Монгол хамтлаг дуучид, жүжигчдийн СД гээд яг л монголд бгаа юм шиг. Тэрүүхэн тэндээ яг л монгол. 00 нь хүртэл яг. . . Би хааана ирчихвээ????? гэмээр.
Сөүл дэх Монгол таунд:
Хот нь хог ихтэй. Гудамжны худалдаа, энд тэндгүй аль хэдийнэ танил болсон машинууд, замын хөдөлгөөний урсгал нь монголтой адилхан. Ер нь гудамжаар нь алхаж байхад яг л монголд байгаа юм шиг.
Сөүлийн гуйлгачин
Дан Монголтой адилхан гэвэл бас арай хэтэрнэ. Японтой адилхан талууд их байх юм. Японыг дуурайж хөгжсөн гэдэг нь илт. "T-monye"галт тэрэг, метронд суудаг карт. Японоор бол PASMO-той төстэй юм. Гэхдээ PASMO-ноос илүү нэг гоё тал байнаa. Автобусанд суусны дараа галт тэргэнд суувал галт тэрэг нь үнэгүй, Галт тэргэнд суусны дараа автобусанд суувал автобус нь үнэгүй гэдэг нь их таалагдлаа.
ABC MART, Family Mart, Ministop, MUJI無印良品 гээд танил дэлгүүрүүд зөндөө, дотор нь яг л японд зарагддагтай адилхан бараанууд байх юм билээ.
Япон Mонгол, аль алийг нь олж харсан нэгэн агшин. . . . .
Метрон дотрох худалдаа.Шүхэр, оймс бээлий зэргийг маш хямдхан худалдаалдаг гэнэ.
Сөүл хотын дундуур урсдаг Ханган гол. Сөүл цамхаг дээрээс.
大門
Сөүлийн метроний 改札口,нэлээн хүч хэрэгтэй 改札口
LOTTE WORLD
B.Day in Korea
Сөүлийн олимпын гудамж. Орон орны төрийн далбаа. . .
Ингээд Сөүлээр жаал зугаалаад японруугаа буцлаа. Японруу ороход нэлээн төвөгтэй болчихож. Гааль дээр хурууны хээ өгч, цээж зургаа авхуулаад орж ирлээ.