Сармисыг сармисаар тарьдаг. Сармисаа булахад л болоо.
Амархан байгаа биз.
Хавар тэсэлгүй хэдэн монгол сармис булчихсан. Би бол хааяа л усална, байгаль хааяа усалж өгнө.
Саяхан нэг өдөр бас л тэсэлгүй нэгийг ухаад үзлээ. Анхных гэхэд дажгүй шүү. Овоо хэдэн сармис нь идэх нь энэ өвөл :)
Ирэх жил бүүүр олныг булнаа.
Ariuka's note
Брокли цэцэгт байцаа
Сонирхол нэгтэй япон эгч маань японоос ийм үр авчруулж өглөө.
Цэцэгт байцаа хүүхдэд хамгийн сайн витаминлаг ногоо гэдэг болохоор шууд л тарьж үзлээ.
Хөвөн даавуугаа дэвсэж усаар нойтон болгоод үрээ жигдхэн цацаад л гүйцээ.Үүнийгээ харанхуй газар 5-6 хонуулна. Өдөр бүр ус шүршиж чийглэнэ.
7 дах хоногоос наранд гаргаж ногооруулна. Ингээд л идэхэд бэлэн. Хөрсөнд тариагүй болоод ч тэр үү идэхэд нэг л сонин...
Цэцэгт байцаа хүүхдэд хамгийн сайн витаминлаг ногоо гэдэг болохоор шууд л тарьж үзлээ.
Хүнсний ногоог хөрсөнд тарьдгийг бүгд мэддэг ч энэ арй өөр. Хөрс шороо хэрэггүй. Хавтгай том сав, хөвөн ус бэлтгэнэ. Гэрт чимэглэл болгосон ч болно. Тийм болохоор би шилэн сав сонгосон.
Хөвөн даавуугаа дэвсэж усаар нойтон болгоод үрээ жигдхэн цацаад л гүйцээ.Үүнийгээ харанхуй газар 5-6 хонуулна. Өдөр бүр ус шүршиж чийглэнэ.
7 дах хоногоос наранд гаргаж ногооруулна. Ингээд л идэхэд бэлэн. Хөрсөнд тариагүй болоод ч тэр үү идэхэд нэг л сонин...
Хүлэмжтэй болсоон.
Энэ 3 маань надад хүсэн хүлээсэн хүлэмжийг минь барьж өгсөн. Ургацаа хураах ч дөхөж л байна.
Помидорныхоо үрсэлгээг суулгаад хүлээгээд л хүлээгээд л...
2 хөөрхөн үр минь услах ажилдаа жигтэйхэн үнэнч. Ийм хөөрхөнүүд услахаар ургалгүй яахав. Помидорнууд эхнээсээ гарч эхэллээ.
2 үр минь олоод харчихвал томорч улайхаас нь өмнө түүчих байх даа.
Үрлэн помидоооооор
Шинэ зүйл туршиж үзмээр санагдаад,,, Үрлэн помидрны үр авсан.
2015.04.14
Тэгээд л ургацаа хүлээнэ дээ. 2 жижигхэн үр маань боловсрохоос нь өмнө түүчих л байх л даа. Гэхдээ л үзэхээр шийдсэн.
Үрээ усанд дэвтээж, хатаагаад дулаан газар соёолтол нь байлгана. 2015.04.06
Соёлохоор нь тус тусад нь саванд хийгээд үндэслүүлнэ. Үндсэлэхээр нь талбайдаа шилжүүлнэ.
2015.04.11
2015.04.14
Тэгээд л ургацаа хүлээнэ дээ. 2 жижигхэн үр маань боловсрохоос нь өмнө түүчих л байх л даа. Гэхдээ л үзэхээр шийдсэн.
Сүүт минь хурдан ургаарай.
Би сүүт тарих гээд эгчийнхээсээ үрсэлгээ авчраад томоо саванд суулгачихав. Сүүт их өндөр ургадаг болохоор тэр л дээ.
Ээж маань энэ том саванд ийм жижигхэн цэцэг суулгалаа гээд хажууд нь нэг ширхэг сармисны хумс булчихсан.
Гэтэл хэдхэн өдрийн дараа сармис модноос минь өндөр болов. Сармисныхаа дээрээс нь тайрсан ч дахиад л модноос минь өндөр болчихлоо.
Сүүт минь хурдан сармиснаас том болооорой.
Тасалгааны цэцэг 2
Өмнөх "зураг авалт"анд орж амжаагүй цэцэгнүүдийнхээ зургийг авлаа.
Чоёо.
Өвөл сунаад навч нь уначихаар нь тайраад тайраад ийм жижигхэн болсон. Саглайгаад сайхан ургана даа.
Чоёо.
Өвөл сунаад навч нь уначихаар нь тайраад тайраад ийм жижигхэн болсон. Саглайгаад сайхан ургана даа.
Хайтан ( Надад 2 өөр төрлийн хайтан байгаа)
Мөнхрөө
Subscribe to:
Posts (Atom)