Масло, элсэн чихэр өндөг, гурилаа нийлүүлж хутгана, Сонирхлоороо үзэм, банана зэрэг жимс хийж болно. Би жаахан үзэм хийсийн.
Тэрийгээ хэвэндээ хийгээд 180 хэмийн халуунд 20-25 минут шарна.
いただきま~す!
Өчигдөр Акихабара-гаар жаахан тэнэв. Урд нь ч нээг их орж бгаагүй болохоор анзаараагүй мэдээгүй бсан юм болов уу? Эсвэл сүүлийн үед ийм болсон юм болов уу. Худалдагч нар нь шар, хар, бор, ази, европ гээд л бүгд гадаадууд байх юм. Худалдан авагч нь хүртэл бүгд гадаадууд. Бид 2 ч бас хэхэ. Хаашаа л харна бор, шар хар, цагаан хүмүүс. Япон хүн огт харагдсангүй. Орос, англи, франц, хятад, солонгос гээд л . . . . . японоор яриж бгаа хүн нэг ч алга. Гадаад оронд явж байгаа юм шиг санагдлаа. Уугаасаа л гадаад оронд байгаа л даа. Гэхдээ ... Японоос гараад өөр улсад ирчихсэн юм шиг санагдсан.