
Санаад байна амраг чамайгаа
Санахын эрхэнд цаас эрээчилж сууна
Уйтгарлаад байна сэтгэл минь чамгүйгээр
Уйдахын эрхэнд мөр холбож сууна
Хөлөөр хөглөрөх навчис гуниг шивнэх юм надад
Хөөрөн нисэх шувууд гунигтайхан жиргэх юм
Хөхрөх тэнгэр бороогоор уйлах нь намайг дагах шиг
Хөрст дэлхий надаас чамайг нэхээд байх шиг, Чамгүйгээр алхахад минь
Өвлийн салхи жихүүн, дааруулах юм
Өнчин сэтгэлд жавар хургах юм
Өглөөний наран илчгүй санагдах юм
Өр зүрх минь надаас чамайг нэхээд байх юм, Ганцаараа байхад минь
..................................................................
2007/11/22 Tokyo JAPAN